НЕЙМАР: БИДНИЙГ ХЭН Ч ЗОГСООЖ ДИЙЛЭХГҮЙ

2020-08-14  

-Баг маань хожигдоно. Маргааш нь үүргэвчээ үүрээд, гутлаа чирээд нутгийн зүг жолоо зална гэдэг бодол надад огт төрөөгүй. Би тоглолтын эхэнд гоолын сайхан боломж алдсан. Түүндээ ч гутраагүй. Хожно, шигшээ дөрөвд үлдэнэ, түүгээр зогсохгүй финалд шалгарна гэдэгтээ итгэлтэй байгаа.

Миний энэ бодлыг багийн гишүүд цөмөөрөө хуваалцаж буй. Биднийг зогсоох баг өмнө минь байхгүй гэдэгт итгэдэг. Хожуу гоол оруулсныг аз дайрлаа гэж хэлэх нэгэн байна. Гэхдээ аз бол чадалтай, хүчтэйг нь дагадаг юм. Өнөөдрийн тохиолдолд бид Аталанта багаас хавьгүй хүчирхэг. Биднийг зогсоох баг байхгүй. Бид аз жаргалтай мөч гэж юу байдгийг мэдэрч байна. Их ч зүйл биднийг хүлээж байгаа шүү гэдгийг хэлэхээс хэл загатнаад байна гэж Неймар өөрийн эрхгүй ярилцлага өгөхдөө ам алдлаа.

 

 

Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?