АЗ ЖАРГАЛТАЙ ТОМАС ТУЧЕЛЬ

2020-08-14  

  Сэлгээг Томас Тучель тун оновчтой хийсэн. Сэлгээгээр орсон Клоуп Мотинг тоглолтын хувь заяаг бүрэн эргүүтсэн. Тэд 90 дэх минутад 1:0-ээр хожигдож явсан бол гуравхан минутын дараа 2:1-ээр тоглолтыг тэргүүлж эхэлсэн. 90', 93 дахь минутад дараалан гоолдсоноор Францын аварга Парис Сан Жермен хасагдах аюулаас мултарсан.

  Энэ үед хамгийн их баярласан ч , баяраа ил гаргаж чадаагүй хүн бол яах аргагүй Томас Тучель байв. Багийн дасгалжуулагч герман эр Томас Тучель өвдөгний бэртлийн улмаас талбайн захад багаа дасгалжуулж чадаагүй учир телевизийн дуран хараанаас холдсон. Тэр дээр, багаасаа хол суусан.

Баяр хөөр нь камерт тусаагүй тэрбээр:

 -Миний баярласныг хэмжих, төсөөлөх аргагүй. Хэрвээ хөл бэртээгүй, талбайн захад зогсож байсан бол 40 метрийн зайн гүйлтийн дээд амжилтыг тогтоох байсан байх. Хоёр хөл дээрээ зогсож байсан бол тийм их хурдыг амьдралдаа үзүүлэх байлаа гэж тэр өөрийн эрхгү дуу алдлаа.

- Багаа бэлдэхэд асуудал тулгарсан. Лиг эрт дууссан. Олигтой ч тоглолт хийж чадаагүй. Үндсэндээ хоёр л тоглолт хийсэн байсан. Дээр нь Мбаппе бэртэлтэй. Гэхдээ бид багийнхаа сэтгэл зүйн бэлтгэлийг дээд зэргээр хангасан нь тус боллоо. Оройтсон ч хоёр гоолиг орууллаа. Чухал нь ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарах зорилгоо биелүүллээ.

  Бид ялах ёстой байсан. Учир нь клуб маань 50 нас хүрсэн тэмдэглэлт өдөр тохиосон. Тиймээс ойгоо тэмдэглэх, клубтээ бэлэг барихаа бид мартаагүй. Бид ялах үүрэгтэй, тийм ч эрхийг эдэлсэн гэж түүхэндээ хоёр удаагаа Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт үлдэж буй Парис Сан Жермен багийн дасгалжуулагч Тучель нэмж хэлэв.

 

 

Ц.БАТАА
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?