ДИЕГО СИМОНЕ: ТЭД БИДНЭЭС АРГАГҮЙ ИЛҮҮ БАЙЛАА

2020-08-16  

Бид дутлаа. Тэд илүүрхлээ. Бид хүссэн тоглолтоо үзүүлж чадсангүй. Ирэх жилийг л хүлээх үлдлээ. Тэд биднээс хурдаар илүү байсан нь давуурхах гол үзүүлэлтийн нэг болсон. Бөмбөгний араас гүйхэд бид гүйцэхгүй хожигдож байв. Мөн тэд биеийн хүчээр ч ааглав. Мөрөөрөө хүчтэй түлхэж, тэнцвэр алдагдуулан, бидний тоглолтыг алдагдуулан нурааж чадаж байлаа. Цар тахлын улмаас Ла Лиг дэндүү сунжирсан нь тамирчдын бэлтгэлд ч нөлөөлсөн гэж үзлээ.

Лейпциг 50', 88' гоолдож 2:1-ээр Атлетико багийг буулган хагас шигшээд үлдсэн. 11 жилийн түүхтэй Лейпциг багийн хувьд Аваргуудын Лигийн хагас шигшээд үлдсэнээр хамгийн богино хугацаанд шигшээ дөрөвд үлдсэн шинэ амжилтыг тогтоолоо. Түүнчлэн багийн дасгалжуулагч Нагельсман ч багаа хагас шигшээд авч гарсан хамгийн залуу дасгалжуулагчийн рекордыг ч тогтоолоо. Тэрбээр 4 жилийн Хоффейнхэм багийг дасгалжуулж дасгалжуулагчийн карьераа эхлүүлсэн бөгөөд өдгөө дөнгөж 33 настай юм.

Тэд наймдугаар сарын 19-ний өдөр Францын аварга Парис Сан Жермен багтай хагас финалд учирна.
 
 
Э.ОТГОНЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?