АНГЛИЙН БАГУУД ЦОМГҮЙ ХОЦОРЛОО

2020-08-17  

  

Севильяд хожигдсоноор Европа лигээс Манчестер Юнайтед хасагдав. Тэгснээр Английн багууд Аваргуудын Лиг, Европа Лигээс бүгд мултарлаа.

  Бид олдсон боломжоо ашиглаж чадаагүйн хариуг хүртсэн. Та хийхгүй бол өрсөлдөгч хийнэ гэдэг хууль үйлчилсэн. Тоглолтыг бид давамгайлсан. Хэд хэдэн гоолын боломжийг бий болгосон. Харамсалтай нь төгсгөж чадаагүй. Боломжоо алдах бүр хэцүү байдаг. Бүр гарцаагүй гоолын хийж чадаагүй тохиолдолд багийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг. Эсрэгээр нөгөө багт сайнаар эргэдэг. Хөлбөмбөг бол энэ юм. Ийм байдал манай багт үүссэн. Манай баг бол залуу, нийлж тоглоод дөнгөж гурван жил болж буй залуус. Алдаа оноо тэнцүү. Гэхдээ чадварлаг тоглогчид болохоо харуулсан гэж бодож байна. Мэдээж ялалт байгуулж чадаагүйдээ туйлаас харамсаж байна. Яагаад гэвэл ялах ёстой баг нь манайх байсан юм. Маш том сургамж авлаа. Айлын багийн хаалгач гайхалтай байлаа. Тэр бол багаа хожигдлоо аварсан баатар гэж нэрлэнэ. Бидний хувьд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхчихсэн. Тун харамсалтай гэж багийн дасгалжуулагч Солкжайер Ску спортод ярилцлага өгөхдөө онцоллоо.

 

  Өнөө шөнө Монголын цагаар дэээрхи хоёр баг тоглож, хожсон нь Севилья багтай финалдах юм.
 
 
Э.ОТГОНЖАРГАЛ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?