СУЛЬВИВАН ЗУРГАА ДАХЬ УДАА ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2020-08-17  

Өдгөө 44 настай Сульвиван 18:8 Корен Вилсоныг буулган авч зургаа дахь удаагаа Дэлхийн аваргын цомыг өргөлөө.

Корен Вильсон гараагаа тун тааруу эхэлсэн. Шарааны эхэнд Сульвиван 8:2-оор тасарсан. Вильсон хичээж, 17 дахь өрөгт харьцааг 10:7 болгож чадсан ч, хоёрдугаар хагаст дахин алдсан. - Тэр их сандарч, сэтгэл зүй нь тогтвортой байсан. Тиймээс энгийн гэмээр алдааг хэд хэдэн удаа гаргасныг би ашиглаж, хожлын зөрүүд холдуулсан гэж Сульвиван тоглолтоо дүгнэлээ. Вилсон нь 2015 онд анх удаа" цоорсон". Тэрбээр дэлхийн чансаанд 54 -д эрэмблэгдэж байх үедээ "Шанхай мастерс" нэр хүнд бүхий тэмцээнд 10:9 -ээр Жуд Трампыг буулган авснаар түрүүлж, ирээдүйтэй тоглогч гэдгээ зарлаж байсан байдаг. Дөнгөж 29 настай түүний хувьд их ирээдүй хүлээж байгаа гэж Сульвиван өрсөлдөгчөө үнэлсэн байна. Шагналын санд Сульвиван 180 мянган ам.доллар, үзүүрлэсэн Вилсон 80 мянган ам.долларын шагнал хүртжээ.
 
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?