ПАРИС САН ЖЕРМЕН ФИНАЛД ШАЛГАРЛАА

2020-08-19  

Францын аварга Парис Сан Жермен баг өрсөлдөгчдөө өчүүхэн ч боломж олгосонгүй.
 
Хаалгач Серхио Рикогийн хэлснээр- Бид Лэйпцигийн багийнхны хөдөлгөөн бүрийг хяналтандаа байлгаж чадсан байна.
 
 
 
Энэ тоглолтын шилдэг тоглогчоор аргентин довтлогч Де Мария шалгарсан. Тэрбээр; - Бид үнэхээр аз жаргалтай байна. Багийн уур амьсгалыг үгээр ч дүрсэлж хэлж чадахгүй нь. Бид багаараа анх удаа Аваргуудын Лигийн финалд хүрлээ. Хүсэл мөрөөдөл биелэхэд ганц л хожил үлдлээ. Бид багийнхаа шинэ түүхийн хуудсыг нээж чадна гэдэгт итгэл дүүрэн байна. Юуны өмнө финалд шалгарна гэдэг энэ үдэш маш чухал байсан. Түүнийгээ хийлээ. Одоо мөрөөдлөө биелүүлэх л үлдлээ гэж хэллээ.
 
 
Энэ улиралд бид янзтай сайн байгаа. Олон ч чухал ялалтыг байгуулж чадсан. ПСЖ оргилдоо хүрсэн. Манай багтай эн тэнцэж дүйх багийг олж харахгүй байна. Чадалтай нь энэ оргилд хүрдэг. Тийм л зүйл боллоо. Довтолгоо, хамгаалалт, хагас хамгаалалт бүгд жигд сайн ажилласан. Хамгийн гол нь багийн уур амьсгал нэг. Бид чадах бүхнээ финалд гаргана гэж багийн ахлагч Тиаго Силба бодлоо хуваалцав.
 
 
-Бид хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө л хөлбөмбөг тоглодог. Бид тэднийхээ итгэлийг даасан тоглолт үзүүлсэндээ баяртай байна . Бид урагшаа тэмүүлсэн тоглолт үзүүлсэн. Тоглолтын турш өрсөлдөгчөө хяналтандаа байлгаж, өөрсдөө давшиж, өрсөлдөгчийн довтолгоог няцааж, хариу довтолж, довтолгоо, хамгаалалтыг хослуулсан. Нэг баг гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь бид харуулсан гэж багийн дасгалжуулагч Томас Тучел тоглолтоо дүгнэлээ.

 

Тэдэнтэй финалдах баг өнөө шөнө тодорно

Ц.ЭНХБАТ
 

 

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?