УР ЧАДВАРЫН ДЭЛХИЙН АВАРГАД МОНГОЛЫН БАГ ХЭСГЭЭ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

2020-08-20  

 Олон улсын сагсан бөмбөгийн холбоо ФИБА-гаас зохион байгуулж буй онлайн ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд Монгол хөвгүүд 17 хүртэлх насны дэлхийн аваргын шилдэг наймд шалгарлаа. 

Манай улсын баг Азийн хэсгээс сонгон шалгарч энэхүү тэмцээний дэлхийн аваргад оролцох эрхээ авсан юм. Тус шигшээ баг өчигдөр Туркийн шигшээ багийг 149-114, Уганда улсын шигшээ багийг 142-119 харьцаагаар хожиж хэсгээсээ гарах болзлыг хангасан. Харин хэсгийн сүүлийн тоглолтоо Беларусын багийн эсрэг хийж 112 оноог аваад байна.

Тоглолтын үр дүн нэг хоногийн дараа гардаг бөгөөд Беларус болон Монгол Улсын багын хожсон нь хэсгээ тэргүүлэх юм. Тэмцээний хуваарийн дагуу маргааш амрах бөгөөд нөгөөдрөөс хасагдах шатны тоглолтууд эхэлнэ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?