ОЛИМПЫН НААДМЫН БАМБАРЫН БУУХИАН ЗАЙГ БОГИНОСГОХГҮЙ

2020-08-20  

Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо наадмын галт бамбарын буухиан зайг богиносгох эсвэл бамбарыг өртөөлөн хүргэх хуваарийг ямар нэгэн байдлаар өөрчлөхгүй байхаар шийджээ хэмээн эх сурвалжууд мэдээлжээ.

Буухиа Японы Фукушима мужийн хөлбөмбөгийн бэлтгэлийн төвд 2021 оны 3 дугаар сарын 25-нд эхэлж, тус улсын 47 мужаар дайран 121 өдөр үргэлжлэх юм.

Буухиан зайг богиносгох нь төсвийн зардлыг сүрхий хэмнэхэд нөлөөлөхгүйгээс гадна төлөвлөгөөнд өөрчлөлт оруулснаар эсрэгээрээ дахин зохицуулалт хийх шаардлага гарч, ивээн тэтгэгчид, эрх баригчдад төвөг учруулна гэж эрх баригчид үзэж байгаа аж. Үүнээс гадна коронавирусний нөхцөл байдлаас шалтгаалан буухиатай холбоотой зугаа цэнгэлийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд өөрчлөлт оруулах аж.

Ирэх онд зохион байгуулагдах олимпын наадмыг хялбаршуулсан хэлбэрээр явуулахыг олимпын наадмыг зохион байгуулах хороо дэмжжээ. Наадмыг зохион байгуулагчид аюулгүй орчныг бүрдүүлэх, зардлыг багасгах, олимпын наадмыг илүү аюулгүй явуулахын тулд хялбаршуулсан хэлбэрээр явуулах гэсэн 3 үндсэн зарчмыг барих аж. Нэг жилээр хойшлуулсан олимпын наадам нь дэлхийн эв нэгдэл, цар тахлын дараах сэргэлтийн бэлгэ тэмдэг болох ёстой гэж олимпын наадмыг зохион байгуулах хороо үзэж байна.

 
 
Эх сурвалж: ТОКИО. /Kyodo/
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?