СПОРТ АНАЛИЗ: ХЯТАД ЗАЛУУ ЛИН ГАОЮАНЫ ХАРУУСАЛ ДАГУУЛСАН ХОЖИГДОЛ

2020-08-21  

 

Түүний хувьд юм бүхэн анхных байсан. Анхны дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцсон. Анх удаа Дэлхийн аваргад дээд үеийн ах Сү Синтэй шилдэг 16-д тааран тоголсон. Залуу тамирчин 2017 онд 22 настай байсан бол Сү Син 27 настай байсан. Залуу тамирчин тэмцээний сүүлийн мөч хүртэл маш сайн тоголсон бөгөөд ганцхан оноо аваад дэлхийн шилдэг 8-н тамирчдын нэг цаашлаад дэлхийн аварга ч болох боломж бүрдэх байлаа. Гэвч залуу Хятад тамирчин дараалан 7 оноо алдсанаар анхны дэлхийн хэмжээний тэмцээнийг харууслаар дүүрэн дуусгавар болгов. Харин яагаад дараалан 7 оноог алдав?

  • Туршлага дутсан? Туршлага яах аргагүй дутсан. Түүний хувьд бүх зүйл анхны гэсэн тодотголтой байсан гэхдээ анхны дэлхийн аваргын тэмцээндээ ороод АЛТАН медаль өвөртөлж байсан шилдэгүүд олон бий. Ванг личин, Зан Жике дэлхийн аварга болж байсан бол Рю Сеунг Мин олимпын аварга болж байв.
  • Сэтгэл зүй дутуу байсан? Тиймээ бүх л оноо сэтгэл зүйтэй холбоотой, хүн л болсон хойно айж эмээх сандрах сэтгэгдэл маш олон гардаг. Харин тамирчин маань эцсийн мөчид өөрийгөө ямар тамирчин болохыг харуулсан нь энэ.
  • Ур чадваргүй? Ингэж хэлж арай болохгүй. Бүхэл бүтэн БНХАУ чадваргүй тамирчинг улсаа төлөөлүүлж явуулахгүй нь лав. Харин хэрэгтэй үед толгойгоо ажиллуулж чадаагүй гэвэл зохино.
  • Азгүй байсан? Би харин ч азтай байсан гэж хэлнэ. Анхны дэлхийн аваргад оролцоод шилдэг 8-д үлдэх боломж гарна гэдэг азгүй хүнд лав тохиох аз биш. Харин азыг Хятад залуу шүүрч авч чадаагүй.. Эсрэгээр Сү Син азтай байсан гэвэл үгүй, зүгээр л өөрт байгаа боломжоо ашигласан шүү дээ. 7 оноо авахдаа 5-н сетка 1 ёндоо ороод 1 оноог өрсөлдөгч нь падажаа алдвал харин азтай гэж хэлж болох л юм.

За ингээд тоглолтын задлангаа хийцгээе.

10:5 – Хамгаалж тоглосон өөрийг нь алдахыг хүлээсэн.

10:6 – Эргэх бэлтгэл байхгүй, өрсөлдөгчөө мөн л алдана гэж бодсон

10:7 – Тоглолтыг анхааралдаа авч эхэлсэн боловч давхар сандарч эхэлсэн.

10:8 – Тоглолтоо бүрэн алдаж анхаарал нь тоглолтноос гарсан.  Энэ оноо тоглолтын хувь заяаг эргүүлсэн гэж хэлэхэд болно.

10:9 – Өрсөлдөгчдөө бодлоо уншуулж эхэлсэн. Лин ГаоЮан ухаан санаа нь тоглолтноос гарсан учир юу хийх ёстойгоо мэдэхээ байсан, зөвхөн эсрэг талын тамирчинд тоглолтын хувь заяаг даатгасан.

10.10 – Сү Син хожих боломжыг олж харсан. Эсрэг тамирчныхаа бодлыг уншиж чадсан, түүнд алдах зүйл байгаагүй учир шийдсэн алхам хийсэн.

10:11 – Лин ГаоЮаны бодлыг уншиж чадсан нь өөрийн гаргалтаар нь анзаарч харж болно. Энэ бол тооцоолсон оноо байсан.

Багцлаад дүгнэвэл Лин ГаоЮан анх удаагаа том хэмжээний тэмцээнд ийм байдалд орж байгаа бөгөөд энэ байдлаас гарч чадах чадвар, туршлага дутсан юм. Тоглолтын ур чадварыг зааж өгч болох ч сэтгэл зүйн ур чадварыг зөвхөн өөрөө туулж байж суралцдаг жамтай. Тоглолтоо огт өөрчлөөгүй нь чадвар дутуу байгааг харуулж байгаа бол сандарч байгаа байдал нь туршлагагүйг нь илтгэнэ. Бодож чадахгүй байгаа нь сандралтай нь холбоотой бол бодлоо уншуулж байгаа нь азаартай байгааг нь харуулж байна.

 Энэ тоглолт мэдээж хувь хүний зан ааштай шууд холбогдоно, дасгалжуулагчтай нь мөн шууд холбоотой. Хэрвээ дасгалжуулагч байгаад зөвлөгөө өгсөн бол би ч гэсэн Лин ГаоЮаныг хожно гэдэгт 100 хувь итгэлтэй байна. Олон тамирчдын хувьд хувь хүний онцлогоос болоод аварга болж чадалгүй үргэлж тойргын гадна хоцордог. Миний бодлоор Лин бол тойргын гадна орших шилдэг тамирчдын нэг гэж бодож байна. Лин азгүй байсан гэж үү? Харин энэ тоглолтонд бооцоо тавьсан нөхдүүд л их азгүй байсан байх даа ;)

 Тамирчин хүнд ийм муухай хожигдол нэг бол заавал байх ёстой, харин хоёр дахиа яг адилхан хожигдож болохгүй. Гэвч Лин алдаагаа дахин нэг удаа давтсан..

Доорхи линкээр орон ширээний теннис сонирхогчдын группд нэгдээрэй. 

https://www.facebook.com/groups/293751248592726/ - МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИС СОНИРХОГЧДЫН ГРУПП

ОУХМ Э.Лхагвасүрэн

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?