УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ УУШГИ, ЗҮРХ ОРЛУУЛАГЧ АППАРАДТАЙ БОЛОВ

2020-08-21  

  Шинэ коронавируст халдварын үед бэлэн байдлыг хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах ажлын хүрээнд эмчилгээний үед зайлшгүй хэрэгтэй уушги, зүрх орлуулагч ECMO /Extracorporeal membrane oxygenation/ аппаратыг ЭМЯ-ны захиалгаар УОК-ын санхүүжилтээр Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ, “Дэлхий даяар тархаад буй коронавируст халдварыг дотооддоо алдахгүйн төлөө ЭМЯ гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Шинэ төрлийн коронавируст халдвар  хамгийн түрүүнд уушгийг гэмтээдэг. Ингэснээр хийн солилцоо хийгдэж чадахгүй болж, тухайн хүн хүчилтөрөгч амьсгалын дутагдалд ордог. Харин шинээр нэвтрүүлж буй уушги, зүрх орлуулагч ECMO аппаратаар хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүйгээр уушгины үйл ажиллагааг сэргээх боломжтой болж байна. Мөн манай улсын эрчимт эмчилгээ нэг шат ахиж байгаа юм. Цаашид манай улсад зүрхний өвчтөнийг мэс засалд бэлдэх, тоног төхөөрөмж хүлээгдэж буй үед тухайн өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангаж, зүрхний үйл ажиллагааг дэмжих боломж бий болж байна. Түүнчлэн эрхтэн шилжүүлэх суулгах мэс засалд донор хүлээгдэж байгаа өвчтөн донор гарч ирэх хүртэлх хугацаанд дэмжлэг олгох боломжоор хангагдаж байгаа юм” хэмээв.

УНТЭ-ийн Зүрхний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Эрдэмбилэг, “Зүрхний шигдээс өвчний үед зүрхний үндсэн үйл ажиллагаа алдагдсанаас амьсгал, зүрх судасны дутагдал үүсдэг. Энэ үед зүрхний булчингийн судсыг тодорхой хугацааны турш онгойлгохоос гадна зүрхний үндсэн шахуургын үүрэг гүйцэтгэж, зүрхний агших чадварыг сэргээж хэвийн үйл ажиллагааг энэхүү ECMO аппаратаар орлуулах боломжийг бүрдүүлсэнд талархалтай байна. Бид уушгины хатгалгаа өвчний хүндрэлийн улмаас өвчтөн амьсгалын аппаратанд орсон хэдий ч үр дүнгүй байгаа тохиолдолд энэхүүаппаратын тусламжтай уушги хатуурахгүй, сэргэх боломжтой болж байна гэсэн үг” гэв.

Тус эмнэлэгт ECMO аппаратын ашиглалт, аюулгүй ажиллагаа болон мэргэжилтнүүдийг сургах сургалтыг зохион байгуулж буй аж. Онол, практик хосолсон сургалтад хоёр өдрийн сургалтад Эрчимт эмчилгээний, зүрхний, уушгины болон эрхтэн шилжүүлэх эмч нараас гадна инженер техникийн ажилчид хамрагдаж байна. Сургалтыг онлайнаар БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийж байгаа бөгөөд аппарат хэрэгслүүдийг угсрах, суурилуулах зэрэг ажлыг хэрхэн гүйцэтгэх, ашиглах талаар үргэлжилж байна.

 

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?