БАЙЕР МЮНХЕН ЗУРГААДАХЬ УДАА АВАРГУУДЫН ЛИГИЙН ЦОМЫГ ӨРГӨЛӨӨ

2020-08-26  

2013 онд Боруссия Дортмунд багийг 2:1-ээр буулган авснаас хойш Байер Мюнхен баг 6 жилийн дараа Аваргуудын Лигийн цомыг дахин өргөлөө. Тэд сүүлийн гурван тоглолтонд 4:1-ээр Английн Челси, 8:2 -оор Испанийн Барселона, 3:0-ээр Францын Лион багийг бутниргэн Португалийн Лисбон хотыг зорьсон. Харин түүний учраа Парис Сан Жермен баг Аталанта-г 2:1, Лейпцигийг 3:0-ээр буулган нөгөө талаас гарч ирсэн. Хүчирхэг довтлогчтой энэ хоёр багийн тоглолт ердөө 1:0 харьцаатайгаар өндөрлөсөн. Тоглолтын цорын ганц гоолыг Коман 59 дэх минутанд мөргөж, Парис Сан Жермений хаалганд шигтгэсэн.

Энэ тоглолтын хувь заяаг олон гоол шийдэхгүй. Хэн түрүүлж оруулж чадсан нь хожно гэж тоглолтын өмнө Парис Сан Жермений дасгалжуулагч Томас Тучел хэлж байсан. -Бид чадах бүхнээ хийсэн. Довтолгоогоор илүү байсан. Айлын хаалгач, хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Энэ жилийн хувьд аварга болох шансаа харамсалтайгаар алдлаа гэж нэмж хэллээ.

Томасын хэлснээр тоглолтын хувь заяаг ганц гоол л шийдсэн. Парис Сан Жермен багаас Байер Мюнхен баг руу шилжсэн Коман хуучин багийнхаа хаалганд хожлын цорын ганц гоолыг оруулах учиртай байж. Тэрбээр шилдэг тоглогчийн шагналыг өөртөө, багтаа Аваргын цомыг авчирлаа.
 
 
 
Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?