УЛААНБУРХАНЫ ВАКЦИНЫГ 1200 ЦЭГТ ХИЙЖ БАЙНА

2016-05-12  

НҮБ-ын Хүүхдийн сангаас Улаанбурхан-Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт хийх 627,500 хүн/тун вакциныг хүлээж авсан билээ. Энэ вакциныг 18-30 насныханд өнөөдрөөс хийж эхлээд байгаа юм.

Улсын хэмжээнд нийтдээ 900 газарт дархлаажуулалтын түр цэг, 300 гаруй нүүдлийн цэг ажиллаж байна. 18-30 насны ажил эрхлэгчид нь тухайн байгууллага, сургуулиараа дамжуулан харьяа дархлаажуулалт хийх өрхийн эмнэлэг, төв дээр очиж сайн дураараа вакциндаа хамрагдах юм. Харин ажилгүй иргэд тухайн амьдарч буй газрынхаа харьяа дархлаажуулалт хийх Өрхийн эмнэлэгт очиж вакциндаа хамрагдах ажээ. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлын тоо өнгөрсөн долоо хоногийнхтой харьцуулахад 16 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч Улаанбаатар хот, Өвөрхангай аймагт өвчлөлийн тархалт өндөр хэвээр байна.

 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?