Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

Б.ДАШДОНДОГ БИЛЛБОАРДЫН ХОЁРДУГААРТ ЖАГСАВ.

2020-08-27  

 

Дэлхийн хөгжмийн урсгалыг тодорхойлдог Биллбоард сэтгүүлийн Хард Рок хөгжмийн төрөлд шилдэг продюсерын жагсаалтын хоёрдугаар байранд "THE HU"  хамтлагийн продюсер, Төрийн шагналт, МУСГЗ, хөгжмийн зохиолч, дуучин Б.Дашдондог шалгарчээ. Б.Дашдондог нь дэлхийн алдарт дуучин "Ози Осборн"-ын продюсер Кевин чукогын араас эрэмблэгдсэн байна. 2019 онд дэлхийд "THE HU" хамтлагийг продюсерлэж гаргаж ирсэн амжилтыг үндэслэж Биллбоардын жагсаалтын хоёрдугаар байранд түүнийг эрэмбэлсэн байна. "THE HU" хамтлагын анхны цомог болох "GEREG" цомог нь Биллбоардыг тэргүүлсэн гайхалтай амжилтыг 2019 оны 09 сард гаргасан бөгөөд Энэ нь Монгол улсаас анх удаа Билбоардын жагсаалтад орсон хамтлаг, цомог болж байсан. Тэгвэл 2020 оны 08-р сард мөн Монгол улсаас анх удаа Хөгжмийн Продюсер Биллбоардын жагсаалтад багтаж чадлаа. 

Э.Уянга

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Вуааав баяр хүргий Дашка ахдаа эрүүл энх байгаарай 2020-08-30
Ард ах:Нүдийг нь олж үнэлдэгийн бна.Амжилт 2021-01-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?