Нүүр   /   НИЙТЛЭЛ   /  

"ХУРД" ХАМТЛАГ ТӨМӨР ЗАМ ДАГУУ АЯЛАН ТОГЛОЖ БАЙНА

2020-09-25  

"Хурд" хамтлаг Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд зэрэг УБТЗ-ын зангилаадад очин аялан тоглолт хийж байна. Тус хамтлаг 1000 гаруй км-ын аялан тоглолтоо “Ган судас нь амьдрал тэтгэнэ” гэж нэрлэжээ. Энэ нэр нь гүн утга санааг шингээн илэрхийлсэн байна. 

Юу гэвэл тус хамтлаг анх УБТЗ-ын дэргэд байгуулагдаж байсан бөгөөд хамтлагийн гишүүд бага насаа төмөр замын буйдхан зөрлөгт тоглож өнгөрүүлжээ. Учир нь хамтлагийн гишүүдийн аав, ээж нь насаараа төмөр замд ажилласан төмөр замчин хүмүүс юм. Тийм болохоор “Хурд” хамтлаг төмөр замд ойр дотно элэгтэй, төмөр замаар аялан тоглохыг эртнээс хүсч байснаа хамтлагийн гишүүд тоглолтын өмнө дурсаж байв. 

Хамтлагийнхныг төмөр замын өртөө, зангилаа гээд очсон газар бүр төмөр замчид болон орон нутгийн иргэд халуун дотноор угтан авч байв.  

Эх сурвалж: МОНЦАМЭ https://www.montsame.mn/mn/read/237604

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?