ТУРШЛАГА ДУТСАН ТОГЛОЛТ ХАМГИЙН ИХ ТУРШЛАГА БОЛДОГ

2020-08-27  
Динг нин бол Зан Енин-ын араас төрөн гарсан Дэлхийн ТОП тамирчдын нэг мөнөөсөө мөн. Ширээний теннисний түүхэн аваргуудын аваргын нэрсийн жагсаалтын эхний нүүрэнд лав түүний нэр орж таарна.
Динг нин-ийг ямар нэгэн тамирчинтай зүйрлэ гэвэл би Дэлхийн гурван удаагийн аварга Ванг Ли Чиньтэй зүйрлэнэ. Динг нин бол ихэвчлэн хамгаалж тоглодог, өрсөлдөгчийн сул тал дээр дөрөөлж тоглодог бөгөөд тоглолт нь сүүлдэж ордгоороо онцлог. Тоглох тусам улам сайжирдаг давуу талтай, Бэлтгэлийн хүчээр бага багаар өөрийгөө сайжруулдаг энгийн тоглолттой тамирчин юм. Юу гэсэн үг вэ гэвэл Хэрвээ Динг ниныг хожмоор байвал түүнийг гарах гарцгүй болгож буланд шахах л хэрэгтэй болно.
 
2007 оны ДАШТ-ны эрэгтэй аваргын төлөөх тоглолтонд Ма лин Ванг Личинг 1:3 харьцаатай 1:7 оноогоор хожиж байгаад хожигдсон түүх бий. Хэрвээ Ванг Личингээс өөр тамирчин байсан бол магад тоглолтыг орхисон байгаа шүү дээ. Би лав Ван Личингийн оронд Зан Жике байсан бол барьж хожиж чадахгүй гэдэгт итгэлтэй байна.
Динг Нин, Ванг ЛиЧинь шиг аваргуудыг хожно гэдэг тийм ч амар даваа биш гэдгийг Олимп дэлхийн аваргууд хүртэл яс махандаа шингэтэл ойлгосон биз.
За ингээд тэмцээний задландаа орцгооё.
 
Эхний хоёр Парт:
Лиу Шивен хурдаар илүүрхэж байсан бол Динг Нин бөмбөгний эргүүлгээрээ илүүрхэж байлаа. Лиу Шивены тоглолтын тактик илүү байсан ч сэтгэлзүйгээрээ дутуу байсан юм. Хоёр тамирчны темп өөр тул хэн нь тоглолтоо түлхүү оруулж чадна тэр нь хожилыг авахаар байлаа. Лиу Шивен өөрийн тооцож байсан бөмбөгөө хүртэл алдаж байсан нь түүний сул тал болсон юм. Динг Нин-ыг буланд шахаад эхэлсэн ч хоёр дахь партыг алдсан нь Динг Нинд маш том боломжыг олгосон юм. Хэрэв Лиу Шивен хоёр дахь партыг авсан бол 0:4 –р тоглолтыг дуусгах ч боломж бүрдэх байсан биз.
 
3-р парт
Лиу маш их элемэнтарны алдаануудыг хийж эхэлсэн. Яг бодсоноороо тоглох гээд болж өгөхгүй байсан хэрэг. Харин Динг Нин-ын хувьд байгаа боломжоо л ашигласан. Тэр ч өөрийгөө хожих магадлал бага гэдгийг гадарлаж байсан тул өөрт байгаа бүх боломжоо ашиглахыг хүссэн хэрэг. Гурав дахь парт түүнд ямар их үнэ цэнэтэй вэ гэдгийг Динг маш сайн мэдэж байсан.
 
4-р парт
4 дэх парт дээр хэн ч хэнээсээ илүү байж чадахааргүй тоглолт болсон. Эхний гурван партад нэгнээсээ амархан оноо салгаж байсан бол энэ парт тоглолтыг шийдэх парт байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Аль аль нь тоглолтоо өөрчлөөд ч нэмэргүй тийм л тоглолт болсон. Гэхдээ сэтгэл зүйгээрээ Лиу аль хэдийн ялагдсан байсан юм.
 
5-р парт
Яахаас ч буцахгүй тамирчидтай тоглох үнэхээр хэцүү байдаг. Тэдэнд алдах зүйл байхгүй сэтгэл зүйн хувьд айх эмээх зүйлгүйгээр худалч хүнд нүдээ аниад л цохиод байдаг. Мэдээж Лиугын хувьд тэгж тоглоогүй ч яахаас ч буцахгүй үе дээрээ ирсэн байсан нь энэ. Сэтгэл зүй нь тогтвортой болж эхэлсэн гэсэн үг. Энэ партын хувьд Лиу өөрөө л алдаж оноо бэлэглэсэн болохоос биш Динг өөрийн чадлаар оноо аваад байсан нь ховор юм. Дээрээс нь Динг хичнээн ядарсан байсан нь энэ парт дээр харагдана. Тиймээс ч Динг Нин эхний гурван парт өөрт нь хамгийн чухал гэдгийг мэдэж байсан. Лиу Шивены анхны финалын тоглолт сандралтай байх нь мэдээж, сэтгэл зүйгээр тоглолт хийн эртхэн дуусгах нууцхан төлөвлөгөө ч байсан биз. Харин А төлөвлөгөө бүтэлгүйтэхэд Б төлөвлөгөөрүүгээ шилжсэн болов уу.
 
6-р парт
Лиу яаж хожих аргаа өмнөх партад олж авсан бөгөөд энэ партад түүнийгээ хэрэгжүүлсэн. Динг нин-ын хувьд өөрийн боломжоо эрэлхийлсэн ч түүнд боломж олдоогүй юм.
 
7-р парт
Бэртэлтэй хүнтэй тоглоно гэдэг хэцүү. Зөөлөн тоглох ёстой юу? Оноо авчаад орилох ёстой юу? Бэртэлтэй хүнд хожигдох вий гэх мэт янз бүрийн бодлоос өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Гэвч оноо алдах тоолонд тамын бодол нь бодогдоод сэтгэж ч чадахаа болих үе бий. Харин эсрэгээрээ дутуу яваа хүн улам илүү хичээдэг жамтай. Лиугын хувьд тоглох арга барилаа 100 хувь алдсан. Төвлөрч огт чадаагүй. Динг нин-ын хувьд зөөлөн бэртэл авсан тул Лиу Шивен оноо авахын тулд бэртэлтэй хөлийг нь сайн хөдөлгөхөд л хангалттай байсан даан ч Лиу өөрийн боломжыг ашиглаж чадалгүй дуусгасан.
 
Дүгнэлт: Лиу Шивен сэтгэл зүйгээ тогтвортой байлгаж чадсан бол тоглолтыг эрт дуусгах боломж түүнд бүрэн байсан. Тоглолтыг олон талаас нь харж чадаагүй нь түүнд сэтгэл зүйн дарамтыг бий болгосон. Динг нин хоёр болон гурав дахь партыг авсан нь түүнийг аварга болох бүрэн бололцоог нээж өгсөн. Лиу Шивен Динг Нинг-ыг бүрэн буланд шахаж чадалгүй тоглолтыг алдсан харин 2019 оны Дэлхийн АШТ-ний хагас финалд дахин таарч тоглоход 11:0-р хожиж ямар ч боломж олгохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг гэвч Лиу Шивен зөвхөн нэг л удаагийн дэлхийн аварга. Харин Динг Нинг 3 удаагийн дэлхийн аварга аль хэдийн болсон билээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?