ПҮРЭВБААТАР ШИГШЭЭ БАГИЙГ ДАСГАЛЖУУЛНА

2020-09-07  

Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар 2021 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний хугацааг товлох, Олимпын эрхийн тэмцээн болон Олимпын наадамд баг тамирчдыг бэлтгэх, нэгдсэн нэг удирдлагаар хангах, шигшээ багийн болон үндсэн дасгалжуулагчдын хамтын ажиллагаа, зохион байгуулалт, чиг үүргийг тодорхой болгох зэрэг олон чухал асуудлыг хэлэлцсэн байна. 21 аймаг, 3 хотын нийт 60 гаруй багш дасгалжуулагч оролцсон тус хурлаас Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарыг шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар томилсон байна.

Монгол улсын гавьяат тамирчин, дэлхийн хошой мөнгөн медальт, Азийн наадмын аварга Оюунбилэгийн Пүрэвбаатар нь Хятадын Ганьсү мужийн Ланьжоу хотын шигшээ багийг хариуцан ажиллаж байсан туршлагатай. Тэнд ажиллах богино хугацаандаа мужийн түүхэнд бичигдэх дээд амжилтыг шавь нар нь тогтоосон байдаг. Тэрбээр энэ удаа шигшээ багтаа уригдаж, монгол улсынхаа бөхчүүдийг тив, дэлхий, олимпийн наадамд амжилттай оролцуулах хүндхэн боловч нэр төртэй үүргийг хүлээн авлаа.

 

Ц.БАТАА
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
Таны бодлоор Ц.Элбэгдорж муу хүн үү?