МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2020-09-07  

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өнгөрсөн долоо хоногт Монголын ширээний теннисний төв “Оч” клубээр зочилж, Ширээний теннисний Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилттай танилцав. Үндэсний шигшээ багийн тамирчидтай нөхөрсөг, МШТХ-ны ерөнхийлөгч Ц.Гантулга, МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нартай ажил хэргийн яриа өрнүүллээ.

Амжилтын гол түлхүүр бол тэсвэр тэвчээр, сахилга бат гэж залуу тамирчдад хандан олимпийн аварга Түвшинбаяр зөвлөж спортын өндөр амжилт гаргахыг ерөөлөө. Монголын ширээний теннисний хөгжилд сайн дасгалжуулагч чухал үүрэг гүйцэтгэнэ. Гадаад улсын өндөр түвшний дасгалжуулагчийг урьж, Монголын ширээний теннисний хөгжлийг хурдасгахад дэм үзүүлнэ. Энэ асуудлыг Монгол улсад хөгжсөн топ спортын дасгалжуулагчдыг бусад орны өөр өөр спортын төрлийн дасгалжуулагчаар урьж ажиллуулах солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шийдвэрлэх боломжтой гэдгийг тэрбээр илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Спорт холбоод хариуцсан мэргэжилтэн З.Галхүү нарт МШТХ -ны түүхт 60 жилийн ойн медалийг гардуулах ёслолын ажиллагаа болов.

Монгол улсад үүссэн спорт тоглоомын төрлийн хамгийн анхны холбоо нь Монголын Ширээний Теннисний Холбоо юм байна. МШТХ -ны үндэсний шигшээ багийг байгуулж ( зургаан тамирчин /3 эрэгтэй, 3 эмэгтэй/, хоёр дасгалжуулагч) , төрөөс санхүүжүүлж, сар бүр цалин олгон дэмжиж байна. Монгол Улсын бүх аймагт салбар холбоодоо байгуулсан үйл ажиллагаа нь жилээс жилд өргөжин тэлж буй холбоо юм. Одоогоор ширээний теннисний шигшээ багт нийт 10 эрэгтэй, 10 эмэгтэй тамирчин бэлтгэлээ базааж буй бөгөөд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2021 оны 2 сарын 28-аас 3 сарын 7-нд БНСУ-ын Бусан хотноо болох ДАШТ-д бэлтгэж байна гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах шагнал гардуулах үеэр онцоллоо. УОК-ын зөвшөөрлөөр энэ оны төгсгөлд дотоодын уралдаан тэмцээнээ үзэгчгүйгээр зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсноо ч дурдав.

Түвшинбаяр аварга солгой юм байна. Тэр мөн муугүй теннисчин болохоо шигшээ багийн тамирчин Должинзуутай харилцах үедээ харууллаа.
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?