ӨӨРИЙГӨӨ ДОМОГ БОЛГОХ БОЛОМЖИЙГ БУЛШИЛСАН ТАМИРЧИН БОЛ МА ЛИН

2020-09-07  

Ма Лин нь 1980 онд төрсөн. Хамгийн анх 1994 онд нэг бүрчилсэн төрлөөр өсвөрийн улсын аварга болж Цай Зенхуа /БНХАУ-н эрэгтэй шигшээ багын ерөнхий дасгалжуулагч/ багшын хараанд өртөж шигшээ багт элсэж байсан. Олимпын бүх төрөлд буюу дан хос, баг, нэг бүрчилсэн төрлүүдэд /2004 дан хос, 2008 баг, нэг бүрчилсэн/  түрүүлж үзсэн цорын ганц эрэгтэй тамирчин юм. Мөн Дэлхий цомын аваргын тэмцээнд  4 удаа түрүүлж  хамгийн их аваргалсан рекордыг эзэмшдэг. 2007 оны дэлхийн аваргын үеэр түүний өвөө нь нас барсан нь тухайн үед шуугиан тарьж байлаа. 2007 онд Ма Лин нь финалын тоглолтонд 99 хувь хожиж байгаад хожлоо алдсан юм.

Ма линыг шигшээ багт нь хичээллэж байх үед хүндрэл учруулахгүйн тулд аав ээж нь Ма линд хэлэлгүйгээр нуун хамаатан, найзуудаасаа их хэмжээний мөнгө зээлэн ресторан нээсэн бөгөөд өөрсдөө дарга, зөөгч, угаагч гээд бүгдийг хийдэг байсан гэдэг.

ДАШТ Нэг бүрчилсэн

1999 – 2-р байр

2001 – 3-р байр

2003 – Шилдэг 8

2005 – 2-р байр

2007 – 2-р байр

2009 – 3-р байр

2011 – Шилдэг 8

2013 Шилдэг 32

Ма Лины давуу тал нь ойрхон бөмбөгөнд маш сайн, падаж хийх, авах тал дээр бусдаас илүү мэргэшсэн. Тоглолтон дунд тоглолтоо олон удаа өөрчилж чаддагаараа онцлогтой тамирчин. Хятаддаа төдийгүй дэлхийд дахиж ийм тамирчин төрөх нь ховор бизээ.

Түүнд олон давуу тал байдаг ч сул тал мөн их байсан. Дэлхий түүнийг шилдэгүүдийн шилдэг гэж үнэлсэн байх үед өөрийгөө домог болгох боломжийг булшилсан тамирчин бол Ма Лин.

Дэлхийд Манайхаар бол Дархан аваргаар цоллогдсон тамирчид эрэгтэйчүүдээс ердөө 5 байдаг. Энэ нь дэлхийн хамгийн шилдэг гурван тэмцээнд түрүүлсэн хүнийг хэлж байгаа юм л даа. Дэлхий аварга, Дэлхийн цомын аварга, Олимпын аварга. Ма лин нь Дэлхийн аваргад гурван удаа финалдаж байсан ч нэг ч удаа аварга авч чадаагүй юм.

1999 онд 19 насандаа анх финалдаж 2:2 харьцаатай илүү дутуугаар ердөө ганцхан онооны зөрүүгээр хожигдож байсан нь Хятадын анхны дархан аварга болох замыг Лиу Гуолианд тавьж өгсөн бол Ма линаас энэ боломжийг булаан авсан юм.

2005 онд Ванг Ли Чиньтэй аваргын төлөөх тоглолт Ма Лин хожих магадлал 90 хувьтай юу юугүй хожихын даваан дээр хожигдол амссан. Харин 2007 онд мөн Ванг Ли Чиньтэй аваргын төлөөх тоглолт 99 хувьтай Ма лины талд байхад мөн л хожигдол амссан. Тооны харьцаа 1:3 2:7 байхад дуусгаж чадалгүй хожигдсон нь түүнд байгалийн гамшигаас ч илүү хүнд цохилт өгсөн байх. 2003 онд тэрээр дэлхийн аварга болчихсон гэж өөрийгөө бодож байсан ч тэр жил шилдэг 8-д тооцоонд байгаагүй дэлхийд 64-т бичигдэж байсан БНСУ-н тамирчин ЖО СЕ ХЮК—ийг басаж байгаад хожигдсон байдаг. Хэрвээ түүнийг хожсон бол дараа нь Грекын тамирчин Кренгаг хожоод /Кренгад хожигдож үзээгүй/ аваргын төлөө Шлагерыг хожих байсан биз. Хэтэрхий бардам өөрийгөө тоосон байсан учир бурхан Ма Линд үнэ цэнэтэй хичээл олон удаа зааж өгсөн гэж боддог. Харин тэрээр зодог тайлах талаар яригдаж байхдаа 2008 онд Олимпын аварга болж чадсан. Олимпын аварга болсны дараа тэрээр маш их өөрчлөгдсөн бөгөөд даруу төлөв болж онгироо сагсуу зангаа зассан юм. 2010 оны багын дэлхийн АШТ-ны сорилт хийхэд хамгийн сүүлийн боломжоор буюу 5-р ракетаар Москва явах тийзээ өвөртөлж авч байсан тэрээр хамгийн чухал тоглолт болох финалын тоглолтонд Германы эсрэг 2 оноо авч чадсан нь дахин нэг удаа тамирчны зүгээс үнэлэгдсэн юм. Ма Лин 2010 оноос хойш дорвитой амжилт гаргахгүй байсаар 2013 онд зодгоо тайлсан. Түүний хамгийн сүүлийн дэлхийн аваргаас авсан медаль нь дан хосын мөнгөн медаль байсан юм.

Ма Лин нь нийт 18 удаагийн дэлхийн аваргын алтан медаль авснаар БНХАУ-н түүхэнд гуравт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд Ван Хао, Дэн Я Пин нарын урд,  Зан Еининг 19, Ванг нан 24-н араас орж буй юм. 2017 оноос хойш шигшээ багын дасгалжуулагчаар ажиллаж байна.

ОУХМ, МУ-Н 4 УДААГИЙН АВАРГА Э.ЛХАГВАСҮРЭН

МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИС СОНИРХОГЧДЫН ГРУПП

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?