УНТАХЫНХАА ӨМНӨ ЯМАР ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

2020-09-08  

Нойр бол хүний амьдралын хамгийн чухал зүйл юм. Сайн унтаж амарснаар ажлын бүтээмж сайжирна, эрүүл мэндийн хамгийн том хөрөнгө оруулалт, арьс, үс гээд гоо сайханд ч мөн сайнаар нөлөөлдөг гээд олон ач холбогдолтой. Харин унтахынхаа өмнө ямар хоол хүнс хэрэглэх хэрэгтэй та бүхэндээ хүргэе!

Байцаа: Хэрвээ та хэдэн өдрийн турш нойргүйдэж үүнээс хэрхэн ангижрахаа мэдэхгүй байгаа бол оройн хоолондоо байцаа ашиглаад үзээрэй. Жигнэсэн байцаа, байцайтай хоол нь таныг амрааж, тархины үйл ажиллагааг харьцангуй тайван байдалд шилжүүлэх болно.

Тахианы мах: Энэхүү  хоолыг унтахаас 1-2 цагийн өмнө идэхэд тохиромжтой байдаг бөгөөд бусад махыг бодвол шингэц сайтай тул ходоод гэдсэнд хүндрэл учруулах нь харьцангуй бага байдаг.

Бүхэл үрийн талх: Уг талханд нүүрс ус ихээр агуулагдах бөгөөд энэ нь тархин дахь триптофаны ялгаралтыг нэмэгдүүлж, нойр хүргэдэг.

Ногоон цай: Нэг аяга ногоон цайг унтахаасаа өмнө ууснаар бие амарч тайвшран унтахад бэлэн болдог. Энэ нь мэдрэлийн систем, булчингийн ажиллагаа гэхчлэн бүхий л хэсгийг амар тайван байдалд шилжүүлдэг тустай юм.

Банана: Кальци болон амин дэмээр баялаг учир булчингийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг төдийгүй бат бөх нойрсоход тусалдаг. Хэрэв нойр тань хүрэхгүй байвал нэг ширхэг гадил идээд унтаарай.

ЭХ СУРВАЛЖ: hidoctor.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?