ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДЭМТЭД ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МАШ ХОВОР ЗҮЙЛИЙГ НЭЭЖЭЭ

2020-09-18  

ШУА-иас 2020 онд хийж хэрэгжүүлсэн эрдэм шинжилгээ судалгааны ажлынхаа  голлох үр дүнг цувралаар танилцуулж байна.

Энэ удаа Палеонтологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын онцлох  судалгааны үр  дүнг  хүргэж байна. 

Палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ

Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын нутгаас палеонтологийн шинжлэх ухаанд өмнө нь мэдэгдэж байгаагүй, үлэг гүрвэлийн маш ховор зүйлийг нээлээ. Энэхүү судалгааны үр дүн нь олон улсын зэрэглэл өндөр “Nature - Communications Biology” сэтгүүлд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны дугаарт хэвлэгдэв. Энэхүү амьтныг Beg tse хэмээн нэрлэсэн бөгөөд эртний Буддын дайны бурхан болох Beg-tse (Бэгз)-ийн хуягтай тус үлэг гүрвэлийн хацрын ясан дээрх гүвдрүү маягийн анатомийн шинж нь ижилхэн харагддаг юм байна. Beg tse үлэг гүрвэл нь одоогоос 113-94 сая жилийн өмнө амьдарч байжээ. Ойролцоогоор 80 см орчим урттай, өвсөн идэшт үлэг гүрвэл бөгөөд Баянзаг, Төгрөгөн ширээ зэрэг олдворт газраас түгээмэл олддог Protoceratops хэмээх эвэрт үлэг гүрвэлийн өвөг болж таарч байгаа юм. Энэхүү судалгаанд ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаач доктор З.Бадамхатан болон доктор Ц.Чинзориг нар ажилласан байна. Энэхүү ховор олдворыг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Америкийн Байгалийн Түүхийн музейн хамтарсан хээрийн экспедицийн судалгаагаар 2015 онд анх олсон байдаг. Энэхүү олдворыг 5 жилийн турш судлан өнөөдөр үр дүн нь хэвлэгдэн гарч байгаа ажээ.

 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүллээ

Одоогоос 410 орчим сая жилийн өмнө амьдарч байсан эртний загасны шинэ төрөл, зүйлийг илрүүлэн судалж “Nature - Ecology & Evolution” сэтгүүлийн 2020 оны 9 дүгээр сарын 7-ны дугаарт хэвлүүлжээ. Тус эртний загасны олдворыг Увс аймгийн нутаг дахь Түргэний тусгай хамгаалалттай газраас олсон бөгөөд Монголын шилдэг геологич нарын нэг асан Ч.Минжин болон олсон газрын нэрээр Minjinia turgenensis хэмээн шинжлэх ухаанд нэршүүлжээ. Энэхүү судалгааг ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Английн Империал коллежийн хамтын ажиллагааны үр дүн хийжээ. Тус эрдэм шинжилгээний бүтээлд Палеонтологийн хүрээлэнгийн судлаач Э.Зориг болон Байгалийн түүхийн музейн судлаач доктор Я.Ариунчимэг нар оролцжээ.

Эх сурвалж: Улаанбаатар /МОНЦАМЭ/.  https://www.montsame.mn/mn/read/236890

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?