ТӨГСЦОГТ: РАССЕЛЬ НАДТАЙ ТОГЛОХГҮЙ БАЙХ АА

2020-09-23  

- Би ялна гэдэгтээ маш итгэлтэй байсан. Найман долоон хоногийн эрчтэй бэлтгэл хийсэн. Тоглолтын эхний хоёр раундад баруун болон солгойгоос өрсөлдөгчөө цохиж унагасны дараа ялсан гэдэгтээ итгэж байсан. Гэхдээ сүүлчийн мөчид өрсөлдөгчид өндөр оноо өгсөн нь намайг гайхшруулсан. Ямар ч гэсэн ялалт байгууллаа. Аваргын бүсийн төлөө Рассельтай тулалдана. Өмнөх тулаанд би санаачлага алдсан. Өрсөлдөгчийнхээ темпенд автсан. Хүлээж тоглосон нь алдаа болсон. Мөн өвдгөндөө бэлтгэлтэй байсан нь нөлөөлсөн. Хөлийн хөдөлгөөн тийм сайн байж чадаагүй. Толгой, цээжээрээ л хөдөлж, цохилтыг зайлуулж байсан. Рассель бол цохилт сайтай ч, хүч муутай юм билээ. Тэр бол 2015, 16, 17, 18, 19 онд дараалан аваргалсан. Надаас эмээж буй. Би түүнийг хэрхэн ялахаа мэдэж буй. Надаас тэр эмээж буй гэж Төгсцогт тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

Э.ОТГОО

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Дэмжигч:Сайн эрдээ. Мундаг тамирчин амжилт. 2020-09-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?