ШАРАВЖАМЦ: ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД УДАХГҮЙ ӨӨРИЙН ЗАААЛТАЙ БОЛНО

2020-09-25  

 -Монголын Ширээний Теннисний Холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах нар 3 жилийн өмнө шигшээ багтай болох хүсэлтээ тавьж байсан. Энэ биеллээ олж, эрэгтэй эмэгтэй шигшээ багийг байгуулж, дээр нь хоёр дасгалжуулагчийг улсаас санхүүжүүлж эхэлсэн. Дараагийн асуудал заалтай болох хүсэлтээ илэрхийлж буй. Ирэх дөрвөн жилд Монгол улсын Засгийн газраас анхаарч, Монголын Ширээний Теннисний Холбоо өөрийн гэсэн заалтай болно гэдэгт итгэж байна гэж Монголын Биеийн Тамир Спортын Хорооны дарга Шаравжамц Ахмадын УАШТ-ний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Тэмцээнд нийт Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон 21 аймгийг төлөөлж нийтдээ 40 гаруй багийн 200 орчим теннисчин оролцож байна. Баг, холимог хос, нэгбүрчилсэн төрлөөр аваргуудаа тодруулах УАШТ энэ амралтын өдрүүдэд үргэлжилж, Ням гарагт дүнгээ гаргах юм байна

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?