СҮ СИН ЖИНХЭНЭ АВАРГА БОЛЖ ЧАДАХ УУ?

2020-09-26  

Дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй олимп, дэлхийн аварга БНХАУ-ын тамирчин Сү Син-ын талаарх танилцуулгыг хүргэе. 

Сү Син 1990 онд Жиансу мужын Сүжоу хотод төрсөн. 2001 онд мужийн 2-р шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн урилгаар Шанхай хотын ширээний теннисний сургуульд суралцахаар болсон.

2003 онд Шанхай хотын шигшээ багт элссэн.

2004 онд өсвөр үеийн дэлхийн аваргад баг, ганцаарчилсан, дан хосын аварга болсон түүнийг одоогийн Ерөнхий дасгалжуулагч, БНХАУ-н ширээний теннисний холбооны ЕНБД Чин ЗиЖиань олж харан 2006 онд улсын шигшээ багт урин элсүүлсэн.

Сүн Сины амжилтуудаас дурдвал:

 2009 онд БАТС-р Ван Личингтэй хамт дан хосын аварга.

 2010 оны Гуанжоугын Азийн наадмаар дан хос, баг, холимог хосын аварга.

2011 оны дэлхийн аваргын дан хосын аварга.

ITTF PRO TOUR GRAND FINAL -д 2012 2013 онд дараалан түрүүлж түүхэнд  Ма Лонгын араас дараалан түрүүлсэн хоёр дахь тамирчин болсон.

2013 онд Дэлхийн цомын аварга болсон тэрээр анх удаа Дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ батлан харуулсан. Ингэснээр БНХАУ анхны солгой дэлхийн аварга тамирчинтай болсон.

2014 оны Азийн наадмаар тэрээр баг, ганцаарчилсан, дан хосын аварга болж чадсан.

2015 оны дэлхийн аваргад дан хос, холимог хосын аварга. Мөн тэр жилийн БНХАУ-ын аваргад баг, дан хос, ганцаарчилсан төрөлд түрүүлсэн.

2016 оны олимпын багийн аварга болсноор олон улсын ширээний теннисний хүндэт танхимд нэр нь багтсан чадсан.

2017 онд БАТС-н багийн аварга болсон.

2012 оноос өнөөдрийг хүртэл дэлхийн рейтинг эхний гуравт бичигдэж буй.

Сү Сины дасгалжуулагч У ЖиньПинь түүнийг тодорхойлохдоо:

Сү Син бол бие бялдар сайтай, мэдрэмжтэй, ялангуяа эргүүлэгтэй бөмбөгөн дээр бүх цаг үеийн тамирчид дундаас шилдэг нь.  Ма Лин, Ван Хао, Ван Тао, гээд бүгдээс илүү. Дээрээс нь солгой, өөрийн гэсэн өвөрмөц тоглолттой. Хүн нь өөрөө зөв хүн, зан араншин сайн, Ачаалал хүлээн авах чадвартай. Маш их ховор авьяастай ховор олдох тамирчин. Гэвч Сү Син хүмүүсийн хүлээж буй хүлээлтийн хэмжээнд одоо хүртэл хүрч чадаагүй байгаа. Олон түмний хүлээлт түүнд өндөр байгаа шүү дээ. Түүний дутагдал гэвэл хүчтэй бөмбөг болон чухал үед хурдан сэтгэн бодох, эсрэг нөлөө үзүүлэх чадвар дутуу. Мөн хурд хүч сул.   

Сү Син:

 Миний хувьд 2019 оноос ойлгож авсан хамгийн том бэлэг бол би ширээний теннисийг тоглож чаддаг юм байна гэдгийг ойлгосон. Бусад хүмүүст сонин сонсогдож магадгүй, ийм түвшинд очоод теннис тоглож чаддаг юм байна гэж хэлж байгаа нь бусад тамирчдыг үгүйсгэж байгаа юм биш үү? гэж. Миний бодлоор хүн болгонд өөрийн гэсэн босго, зорилго байдаг шүү дээ.

Сү Син нь БНХАУ-н шигшээ багт цор ганц Ази барилттай солгой тамирчин. Сү Син магад дэлхийн хамгийн сүүлчийн Ази барилттай шилдэг тамирчин байж ч болох юм. Түүний дэлхийн хэмжээний амжилтууд хангалттай ч гэсэн өөрөө, улс эх орон нь түүнээс илүү ихийг хүлээж буй. Одоогийн дэлхийн цом, Азийн наадмын аварга тэрээр Дэлхийн аварга болон Олимпын аваргын мэдрэмжийг авч үзээгүй. Түүнд өөрийгөө хурцлах олон шалтгаан байгаа ч түүний улс эх орон солгой дэлхийн аваргаар дутуу байгаа нь хамгийн том мотивац болж байгаа биз.

- Тэрээр Ма Лонг Зан Жике нарын доод үе ч гэсэн дэлхийд амжилтаараа зэрэг гарч ирсэн тул нэг үеийн шахуу. Сү Син хэлэхдээ би хүмүүсийн хүлээлтийн хэмжээнд хүрч чадаагүй ч өөрийн хэмжээндээ хийж чадах бүхнээ хийсэн гэж хэлсэн тэрээр илүү их амжилтыг гаргаж чадах болов уу? Азийн наадмын, Дэлхийн цомын аваргад түүний жинхэнэ өрсөлдөгчид болох Ма Лонг, Зан ЖиКе нар оролцоогүй байдаг. Дэлхийн аваргад үргэлж хүрэл медаль авдаг тэрээр 2019 онд 16-д мултарна гэж хэн ч бодоогүй биз. Түүний хоёр найз болох За ЖиКе дэлхийд хамгийн богино хугацаанд Гранд Слам /Дархан аварга/ болж чадсан бол Ма Лонг бүх цаг үеийн аваргуудын аварга болчихсон /Бүх тэмцээний аварга болсон цор ганц тамирчин, Дараалж дэлхийн гурван удаагийн аварга болсон./  Тэд адилхан нэг л зааланд хамт бэлтгэл хийж хамт амьдардаг. Сү Син өдөр болгон тэр хоёртой бэлтгэх хийхдээ юу боддог бол? Дээрээс нь түүний доороос маш олон амжилтаар өлссөн залуу тамирчид гарч ирж буй. Ачаалал даах чадвартай тамирчин маань харин жинхэнэ ачааллыг ирээдүйд дааж чадах болов уу? Одоо 30 настай түүнд цаашид дэлхийн хэмжээний тамирчин байх ердөө 5 хан жил л үлдэж байна. Энэ нь 2 дэлхийн аварга нэг олимпд орох боломж гэсэн үг. Харин та нар юу гэж бодож байна? Жинхэнэ аварга болж чадах болов уу? Эсвэл аль хэдийн жинхэнэ аварга болсон уу?

ОУХМ Э.ЛХАГВАСҮРЭН. 

Монголын ширээний теннис сонирхогчдын группд элсэх

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?