Х. БАЯНМӨНХ: МЭХ БОЛГОНЫГ ГҮЙЦЭЭЖ ХИЙНЭ ГЭДЭГ БОЛ ҮЛГЭР

2020-10-01  

 - Мэх болгоныг мэдэж байх нь бөх хүний үүрэг. Тэрнээс мэх болгоныг гүйцээж хийнэ гэдэг үлгэр. Нэг мэхийг нэг хүн насандаа ч хийж сурахгүй. Тийм учраас би зүүн хөл авдаг, халз хутгадаг хоёр мэхтэй, энэ мэхэндээ долоо найман варианттай л байсан. Хүн барьцаа хамгаалж чадахгүй байвал суйлаад хаячихна, дугтраад хаячихна, тойгдоод хаячихна. Миний хувьд цэрвүү барьц, барьц гэсэн хоёр л мэхтэй хүн гэж мэхийн тухай ярихдаа Баянмөнх онцоллоо. Тэрбээр өөрийн болон Мөнхбат аваргын барилдааны онцлогын тухайд: -Мөнхбат бид хоёр бол хамгаалдаг төрлийн бөх. Хүний мэхийг дутуу хийлгэж, үлдсэн нөхцөлд хаядаг. Тийм л аргатай хүмүүс. Хүлээж, анаж барилддаг учраас уддаг. Тиймээс ямар ч бөх бид хоёрт дутуу мэх хийж болдоггүй байсан. Бидэнтэй золгосон хэн ч бай мэхээ дутуу хийлээ л бол өөрөө аюулд өртөж байсан. Түүнд нь асаж, мэхээ гүйцээж, дахиад тэр хүн мэх хийх ч аргагүй, унахаас өөр аргагүй байдалд л оруулдаг байсан гэж барилдааны онцлогоо хуваалцлаа. Харин энэ номын тухайд монгол бөхийн725 мэхээс гадна чөлөөт бөхийн олимпод хэрэглэж болох 102 мэхийг бас оруулсан. Энэ утгаараа энэ ном бол мэхийн лаборатори юм. Багш ч гэж хэлнэ гэж номынхоо тухай Баянмөнх аварга дурдлаа.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zochin:Aguu hun shu, zugeer ch neg buh hun bish.... suut hun yumda 2020-10-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?