МОУРИНО: ИЙМ ДҮНГЭЭР ХОЖНО ГЭЖ ОГТ САНААГҮЙ

2020-10-05  

 

Английн хүчирхэг багийн нэг Манчестер Юнайтед-ийг талбай дээр нь 6:1 -ээр буулгаж авна гэж зүүдэнд ч багтсангүй, үнэндээ. Ийм зүйл хүний амьдралд нэг л удаа тохиолдох байх. Дахиад 20 удаа ч энэ цэнгэлдэхэд ирнэ гэж төсөөллөө ч 6:1 -ээр дахин хожно гэж санахын ч хэрэггүй. Олд траффорд цэнгэлдэх хүрээлэнг зорихдоо хожигдчихгүй л юмсан гэсэн бодлыг тээж ирсэн гэвэл үнэнд илүү дөхнө. Тоглолт ч хүндхэн эхэлсэн . Дөнгөж хоёр дахь минутанд торгуулийн цохилтоор бид гоол алдсан. Тэр цагаас л Юнайтед-ийн хамгаалалт бутарсан. Хариу гоолыг дөнгөж 2 минутын дараа л бид барьсан. Хоёрдугаар хагас бол биднийх байсан. Юнайтед нэг тоглогч ч дутуу болсон . Гайхалтай хожил. Хамгийн чухал нь бид гурван оноогоо бүрэн бүтнээр нь халаасаллаа гэж цагтаа Манчестер Юнайтед багийг дасгалжуулж байсан Тоттенхэм багийн өнөөгийн дасгалжуулагч Жозе Моурино Ску спортод хэллээ.

Энэ тоглолтонд Сон Хи Мин хоёр гоол оруулж, 6 гоолтойгоор мэргэн буучдыг хошуучилж эхлэв.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?