АНХНЫ ГАВЬЯАТ Т.БОЛДЫГ МШТХ ХҮЛЭЭН АВЧ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2020-10-05  

 Монголын ширээний теннисний холбоо түүхэн 60 жилдээ анхны гавьяат тамирчинтай болов. Энэ хүндтэй шагналын эзнээр Монгол улсын таван удаагийн аварга ( одоогоор дээд амжилт эзэмшигч) Тогосын Болд өнөөдөр тодорлоо. Түүнийг шагнал авсны дараахан Монголын Ширээний Теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга, ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах тэргүүтэй хамт олон нь хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. -Холбооны түүхэнд томоохон баярт үйл явдал болж байна. Монголын Ширээний Теннисний Холбоо нь Дэлхийн Ширээний Теннисний холбоонд элссэний 61, ДАШТ-д анх оролцсоны 59 жил, МШТХ-ны түүхт 61 жилийн түүх ой тохиож буй энэ жил Холбоо маань анхны гавьяатаа өлгийдөн авлаа. Болд аварга маань энэ гавьяатын шанг татах учиртай хүн байж. Болд гавьяат маань Польш улсад ажиллаж амьдарч, Европ тивд ч теннисээ үргэлжлүүлэн хичээллэж, амжилт үзүүлсээр буй ясны тамирчин хүн. Болд гавьяат бол тамирчны хувиар өндөр амжилт үзүүлэхийн хажуугаар Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан спортын зүтгэлтэн хүн гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна. 1990-ээд онд Олон Улсын Ширээний Теннисний холбоотой Монголын Ширээний Теннисний Холбоог дахин холбож өгсөн гавьяа зүтгэл бол Болд гавьяатынх. Болд гавьяатаа Монголын нийт теннисчид, теннис сонирхогчид, дэмжигчдийн өмнөөс баяр хүргэе гэж Холбооны ерөнхийлөгч Гантулга хэлсэн байна -Багшдаа баяр хүргэе. УБИС- д оюутан байх үед багштайгаа нэг дор бэлтгэл хийж, нэг багт хамтдаа зүтгэж байсан. Багш маань яах аргагүй домог болсон аварга. Нэргүй, Цэдэнбалжир аваргуудыг хариагүй, Батхишиг аваргыг ид байх үед нь улсад тав түрүүлж, өнөөг хүртэл эвдэгдээгүй дээд рекорд тогтоосон. ( Улсын 4 удаагийн аваргууд: Цэдэнбалжир, Нэргүй, Алтантулга, Лхагвасүрэн, Бэгз ). Миний бие багшийнхаа ачийг хариулсан гэж боддог. Багшийгаа яг ид торгон ирэн дээр байх үед нь аваргын төлөө тоглож, багшийгаа хожиж, анхны аваргын цомыг өргөж байснаа дурсахад ч сэтгэл өндөр байна. Багш маань анхны бүхний эзэн нь болж байна. Анх удаа тав түрүүлсэн. Анхны гавьяат боллоо. Багшдаа нийт теннисчдийн өмнөөс баяр хүргэе гэж шавь болох МШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах багшийгаа хүндэтгэн хүлээн авах үедээ онцоллоо. - Би маш их баярлаж байна. Нийт теннисчиддээ талархаж байна. 60 насны босгон дээр сэтгэл цэлмэж байна. Ийм сэтгэлд нар гийгүүлсэн өдөр хүний амьдралд олон тохиолдож байгаасай гэж хүсэж байна. Би эмч мэргэжил эзэмшсэн. Гэхдээ миний амьдрал бол ширээний теннис. Энэ бол миний ертөнц. Теннисэнд үзүүлсэн амжилтаараа хожим хойно гавьяагаа үнэлүүлэх гэдэг сайхан юм. Төрдөө, түмэн олондоо, теннисчдээс дахин талархая гэж Монгол улсын 5 удаагийн аварга, МШТ-ний анхны гавьяат тамирчин Болд хэллээ.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Жагварал:Амжилт хүсье аваргадаа 2020-10-05
ЭнхАмгалан:Болд найздаа баяр хургэж, аз жаргал хусье. 2020-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?