Хэд хэдэн талаар Астон Вилла биднээс илүүрхлээ. Тэд сайн тоглож, биднийг алдаа гаргахаас өөр аргагүй байдалд шахсан. Эхний гоол тоглолтын хувь заяаг эргүүлсэн. Уул нь тийм зүйл болохгүй байж болох л байсан. Бид өмнө нь тийм маягийн гоолыг алдаж л байсан. Гэтэл үр дагавар нь хортойгоор нөлөөлж, тоглолтын чиглэлийг бүрэн өөрчилсөн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бид чиглэлээ алдсан. Бид сүүлийн 30 минутанд тоглолтын санаачилгыг бүрэн авсан. Гэхдээ харамсалтай нь нэмж гоол оруулж чадаагүй. Харин Астон Вилла сайн хамгаалж, улмаар сөрөг довтолгоо нь гоолоор төгсөж байсан. Бидэнд боломж байсан. Гэвч бид боломжоо ашиглаж чадаагүй. Эсрэгээрээ өрсөлдөгчид маань боломж бүрийг бүрэн дүүрэн ашигласан. Төсөөлж байгаагүй үр дүнг үзлээ. Бүх алдаа, илүү дутуу хог новшоо нэг тоглолтонд олж харлаа. Энэ бүхнээ түүж, хогийн саванд хийх цаг болжээ. Хоёр өдөр тусгайлсан бэлтгэл сургуулилалт хийнэ. Тэгэж байж л Эвертоны эсрэг сайн тоглолт үзүүлэх болно гэж Ливерпүүлийн босс Юрген Клопп бодлоосоо хуваалцлаа.
Ц.ЭНХБАТ