ГАДУУРХАГДАЖ БАЙСАН САГСАН БӨМБӨГЧДИЙГ У.ХҮРЭЛСҮХ ХҮЛЭЭН АВЧ ТАЙТГАРУУЛЖЭЭ

2020-10-07  

 Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг гудамжинд отож байгаад 3х3 Сагсан бөмбөгийн Холбооныхон уулзаж гомдолллосон. - Манай 3х3-ийн эмэгтэй баг олимпийн эрх авсан. 17 насны ангилалд Монголын хөвгүүд 5х5 ур чадварын дэлхийн аварга болсон. Зуны олимпод оролцох эрхийг авсан эмэгтэй багийг Спортын төв ордонд оруулахгүй, бэлтгэл хийх боломж олгохгүй байна гэж тус холбооны гүйцэтгэх захирал Тулга гомдоллосон. Түүнээс хойш долоо ч хоноогүй байхад тус холбооны удирдлага Тулга, дасгалжуулагч Дамба нарыг амжилт гаргасан сагсан бөмбөгчдийн хамт Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзаж, баяр хүргэн, цаашид дэмжихээ илэрхийллээ.

Манай холбоо спортыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж буй. Багийн спорт монголчуудад тохирохгүй гэсэн ойлголтыг 3х3 багийнхан өөрчилсөн. Анх удаа монголчууд сагсан бөмбөгөөр олимпод оролцох эрхээ авсан. Эрэгтэйчүүд ч эрхийн төлөө тоглоно. Спортын ордонд костюм өмсөж, зангиа зүүж, цүнх барьснаар спорт хөгжихгүй. Энэ хандлагыг ч цаашдаа өөрчлөнө. Ерөнхий сайд Олимпод оролцох эрхийг авсан эмэгтэй багийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Бэлтгэл хийх нөхцөл, санхүүжилт, сэтгэл санааны дэмжлэг бүгд багтаж байгаа ойлгосон. Тэгэх ч ёстой. Бид зуны олимпод Монгол улсын нэрийн өмнөөс оролцоно. Өнөөг хүртэл бүх зардлаа бид төрөөс гаргуулж байгаагүй. Уулзалт үр дүнтэй болсон. Ерөнхий сайд ч гэсэн багийн спортыг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлсэн гэж 3х3 холбоог үүсгэн байгуулсан Тулга Control.mn сайтад тодотголоо.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?