КАЛВЕРТ ЛЕВИН: БИ МАШ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА

2020-10-07  

 Эвертонд тоглох болсон цагаас аз жаргалыг мэдэрч байна. Бэлтгэл сургуулилалт хийхдээ ч энэ аз жаргалаа эдэлдэг. 2019 оны 12-р сард Эвертон шинэчлэлээ эхлүүлсэн. Бид одоо аль ч хүчирхэг багтай үзэлцэх түвшинд очсон. Багийг маань ч топ дасгалжуулагчийн нэг Анчелотти удирдаж эхэлсэн нь нөлөөлсөн. Бид зөвхөн Лигтээ биш, тивдээ нэр алдраа дуурсгамаар байна. Аваргуудын Лиг, Европа Лигт оролцдог болмоор байна. Тэгэхийн тулд Английн Премьер Лигт эхний дөрөвд орох зорилго тавьсан. Гараа дажгүй. 4 тоглож дөрөв хожсон. Эвертон багаа дээд түвшинд хүргэхийг зорьж байна. Довтлогчийн хувьд би өөрөө ч сайжрах шаардлагатай гэж Калверт Левин Спортын сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэллээ.

Кальверт өдгөө 23 настай. 21 -ээс доош насны Дэлхийн АШТ-ний алтан медальтай. Тэрбээр 4 тоглолтонд 6 гоол оруулж, Тоттенхэмийн Сон Хи Мений хамт мэргэн буучдын жагсаалтыг хошуучилж буй. Энэ бямба гарагт Ливерпүүлтэй учраа таарсан.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?