ҮНДЭСНИЙ БӨХӨД МӨНГӨӨР БУУЖ ӨГДӨГ ЯВДЛЫГ ХЭН ЗОГСООХ ВЭ?

2020-10-09  

 Шударга ёс, шударга өрсөлдөөн. Энэ бол спортын ёс зүй. Италийн хөлбөмбөгийн дээд Лигийн Серия-А-д багууд худалдагдсан тохиолдол гарч байсан. Өрсөлдөгчөө мөнгөөр буулган авч тухайн жилдээ түрүүлсэн Милан багаас аварга цомыг нь хурааж, мөнгөн торгууль оногдуулж, дээр нь ирэх улирлын тоглолтонд оруулахдаа оноогоор торгож байсан. Тэгвэл газрын теннисний Ролан Гаррос цомын аваргад Оросын газрын теннисчин Яна Сизикова Америкийн 25 настай Мэдисон Бринглэнтэй хорлохдоо санаатай алдаа гаргаж байсан байна. Авилгатай Тэмцэх Теннисний Холбоо уг асуудлыг анхаарч, эрэн сурвалжилж эхэлсэн байна. Румыны эмэгтэй хос Патрисия- Миту нартай тоглохдоо Яна Сизикова нь тохирсон мэт давуулалтуудаа алдаж, оноо бэлэглэж байсан нь сэжиг төрүүлжээ. Румыны хосоос яг хэдэн долларын хахууль авсныг хараахан тогтоож чадаагүй ч, хэдэн зуугаар яригдах тоо сөхөгдөнө гэж тэд үзэж байна. Хэрвээ энэ өгсөн авсан нь тогтоогдвол Румыны болон Оросын теннисчдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, дээр нь мөнгөн торгууль ногдуулах юм байна. Сумо бөхөд ч гэсэн нарийн эрэн сурвалжилдаг, үйлдэл бүр дээр нь арга хэмжээ авдаг учир найрааг таслан зогсоосон түүхтэй. Гэтэл Монголын үндэсний бөхөд найраа хийх нь үзэгдэл болтлоо хөгжсөн. Түүнийг хэн хэзээ яаж дарж, бөхчүүд ариун шударгаар барилддаг болох вэ?

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?