ДООРХИ БӨХЧҮҮДЭД ТУХАЙН ДАВААГ НЬ ӨГСӨН Ч ХОХИРЛЫГ НЬ НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

2020-10-09  

 Удахгүй Ерөнхийлөгч зарлиг гаргана. Түүгээр дорхи бөхчүүд цол ахиж чимэг нэмнэ. Тодруулбал: Нэг: Аварга Н.Батсуурьд өвдөг шороодсон; - Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат аймгийн арслан Б.Суманчулуунд улсын начин цол, - Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин хүртсэн Ц.Мөнхбаярт улсын харцага - Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын харцага Ц.Одбаярт улсын заан - Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын заан М.Бадарчид гарьд цол Хоёр: Улсын арслан Р.Пүрэвдагвад өвдөг шороодсон; - Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат улсын начин Б.Эрдэнэхүүд чимэг - Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын начин Ш.Пүрэвгарьд улсын харцага цол Гурав: Улсын харцага Б.Бат-Оршиход өвдөг шороодсон; - Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат аймгийн арслан Ц.Сандагдоржид улсын начин, - Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын начин Б.Орхонбаярт улсын харцага цолыг тус тус олгох юм. Гэсэн ч энэ нь нөхөн олголт болж чадахгүй. Тухайлбал, улсын харцага Б.Бат-Орших энэ жилийн улсын их баяр наадмын түрүү бөхөд нэрлэгдэж байсан улсын харцага Д.Анарыг дөрвийн даваанд, улсын цолонд хүрнэ хэмээн олон жил яригдсан аймгийн арслан Ц.Сандагдоржийг тавын даваанд өндөр цолонд хүрэх боломжтой байсан залуухан улсын начин Б.Орхонбаярыг зургаагийн даваанд тус тус хаясан. Ийм олон сайхан бөхийг допинг хэрэглэсэн ганц л бөх хохироосон.

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
үнэн:Буруу. допингоор цол чимэг олгохыг зогсох хэрэгтэй. Бөхчүүд бие биеэ хорлох шалтгаан болж байна. 2020-10-12
Лк:Бүх цолыг нь хурааж баймаар юиаа адгийн шаарнууд 2020-10-12
Саруул :Бөхчүүдийн хохирол гэж юу вэ. Нийгэмд бүтээсэн зүйлгүй шимэгчийн араншинтай, мэдлэг боловсролын тухайд ярих ч хэрэгггүй. Хоббигоороо хоолоо идэж чадахгүй бол болих хэрэгтэй. бөхчүүд ард түмнийг тонон дээрэмдэхээс л тустай зүйл хийсэннь ганц ч үгүй. одоо цагийн бөх гэж олиггүй шуналын хар туламнууд... 2020-10-12
Irgen:Doping hereglesen baidlaar ni ih baga hemjee bas baidag yum bn, ergej harj boloh tun hemjeeg nariin zaasan bna uuniig bas hargalzah heregtei, havtgairuulj tsol olgoh ni bas buruu zuil 2020-10-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?