НАДАЛЬ ХОРЬ ДАХЬ ИХ ДУУЛГЫНХАА ЦОМЫГ ӨРГӨВ

2020-10-15  

Ням гарагт Францын нээлттэй тэмцээн болох Роллан Гарросын Их дууллын финалд дэлхийн нэг номерын теннисчин Жойковичийг

Ням гарагт, Францын нээлттэй тэмцээн болох Ролланд Гарросын Их дуулга тэмцээний финалд Сербийн Жойковичийг 6-0, 6-2, 7-5 - аар буулган авснаар 20 дахь Их дуулгадаа Надаль түрүүллээ. Энэ бол Надалын хувьд бас түүхэн рекорд тогтоосон хожил байв.

Тэрбээр финалд ялснаар Ролланд Гарросын дуулгад 100 ( 15 жилийн хугацаанд) дахь хожлоо авсан юм. Чи гайхалтай байлаа. Итгэхийн аргагүй тоглолт үзүүллээ гэж Жойкович өрсөлдөгчөө үнэлсэн бол

 Бид теннисний ногоон талбайд 56 дахь удаагаа таарлаа. Жойкович бол чансаагаараа дэлхийд тэргүүлж буй шилдэг тоглогч. Аз дутсан байх. Заримдаа энгийн гэмээр алдаа гаргаж байсан нь тоглолтын эцсийн дүнд нөлөөлсөн. Миний хувьд бэртэл гэмтэл бүрэн эдгэсэн. Өдрөөс өдөрт, тоглолтоос тоглолтонд амжилт маань ахиж буйг мэдэрч байсан учир тун тайван тоглосон. Нэг сар хагасын өмнө надаас Ролланд Гаррост түрүүлэх үү? гэж асуусан бол үгүй, энэ жилдээ чадахгүй л гэж хариулах байсан, яг үнэнээ хэлэхэд бэлтгэлээ базааж байсан ч, ямар ч тэмцээнд түрүүлж чадалгүй Ролланд Гарростой золгосон.

Тиймээс би өөртөө ч итгэлтэй байж чадаагүй. Эхний хоёр өргийг маш хол хожсон нь надад итгэл, өрсөлдөгчид эргэлзээ төрүүлсэн. Тэр 3 дахь өргийг эргүүлэг гэж оролдсон ч , би түүнд сэргэх боломж олгоогүй. Би тамирчны хувьд харин харьтлаа л Их дуулгын цомыг дахин дахин өргөхийн төлөө хүчээ зориулна. Өнөөдөр 20 дахь удаагаа түрүүллээ. Энэ тоог өсгөхийн төлөө талбай дээр гарах болно гэж Надаль хэллээ.

 

Ц.БАТЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?