БНХАУ-ЫН АВАРГАД ОРОЛЦОХЫН ТУЛД БИЕИЙН ТАМИРЫН ШАЛГАЛТ ӨГДӨГ

2020-10-16  

Ширээний теннисний БНХАУ-ын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-нд 10 хоногийн турш БНХАУ-ын Вейхай хотод болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь өмнөх улсын аварга шалгаруулах тэмцээн болон ОУ-н тэмцээнүүдээс онцлог дүүрэн боллоо.

Эрэгтэйчүүдээс дэлхийн № 1 тамирчин Фан Зе Донг түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Чен Мэнг түрүүллээ.

Ван Маню дан болон холимог хосоор түрүүлсэн бол Ма Лонг Сү Син хоёр дан хосоор түрүүлсэн байна. 

БНХАУ-ын аваргад хэн дуртай тамирчид нь оролцох боломжгүй байдаг чансаагаараа зөвхөн эхний 24-т бичигдсэн тамирчид оролцсон байна.

Дан болон холимог хосын төрөлд мөн эхний 16 шилдэг хосыг шалгаруулж оролцуулсан байна. 

Ингээд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

  • Хятад улсын АШТ-нд орохын тулд тамирчид доорхи шалгалтуудыг өгсөн байна.
  1. Гэдэсний булчингийн тэсвэр
  2. Нурууны булчингын тэсвэр
  3. Суугаа байрлалаар бөмбөг шидэх
  4. 30 метрын хурдтай гүйлт
  5. Тэнцвэрийн тест
  6. Хөлийн хөдөлгөөн
  7. Дээс тоглох
  8. Уртын харайлт.

Шалгарсан тамирчид бүгд тестэнд тэнцсэн.

  • Эмэгтэйчүүдийн АШТ-ны финалын тоглолтонд Чен Мэнг Сүн Ин Ша нар тоглосон бөгөөд 3 дахь партын сүүл хэсгээс ROTATING SERVE /轮换发球/ хэрэгжиж эхэлсэн байна. Учир нь спортын дүрмэндээ нэг партын тоглолтын хугацаа 10 минутаас дээш болвол энэ дүрмийг хэрэгжүүлж эхэлдэг юм байна. Энэ дүрэм нь тамирчид нэг нэгээр ээлжилт гаргалт хийх бөгөөд гаргалт гаргасан тамирчин 13 харилцаан дунд өрсөлдөгчөө алдуулж чадахгүй бол оноогоо алддаг дүрэмтэй юм байна.
  • Энэхүү тэмцээнд нийт 28 баг, 300 тамирчид 10 өдрийн турш өрсөлдсөн юм.
  • Эрэгтэйчүүдийн нэг бүрчилсэн төрөлд түрүүлсэн тамирчин болох Фан Зе Донг ямар нэгэн байгууллагаас оролцоогүй хувиараа тэмцээнд орсон. 
  • Хятад улсын бүх шилдэг тамирчид оролсон. 

Э.ОТГОО

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ ҮҮ?