ҮС УНАЛТААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

2020-10-16  

Жин огцом хассан хүмүүс, төрөөд удаагүй эхчүүд, эмийн нөлөөнд орсон болон өдөр тутмын стресс зэргээс үүдэж үс тогтмол бага хэмжээгээр унах үзэгдэл бий болдог. Үүнээс улбаатайгаар үс халзарч эхлэх ч магадлал бий ажээ. Манай сайт уншигч танд үс халзралтаас сэргийлэх аргуудаас хуваалцаж байна.

1. Үсний ургалт дэмжих хүнс хэрэглээрэй Үсэнд хэрэгцээтэй шим тэжээл агуулаагүй хоол хүнс хэрэглэх нь үс уналтыг ихэсгэдэг. Иймээс үсний ургалт дэмжих дараах хүнсийг хэрэглэхийг зөвлөж байна. Кимчи: Пробиотик агууламж өндөр тул үс уналтыг зогсооно.

Өндөг: Биотин болон уураг ихээр агуулдаг учраас үс ургалтыг маш сайн дэмждэг ажээ.

Бууцай: А амин дэм болон төмөр зэрэг үсэнд шим тэжээл өгөх агууламж өндөртэй.

Салмон болон тосны агууламж өндөр загаснууд: Үс бэхжүүлэх омега-3 тос ихээр агуулдаг.

Авокадо: Е болон С амин дэмийн агууламж өндөртэй. Мөн тосны хүчлийн агууламж их тул үсэнд сайн нөлөөтэй.

Мах: Уураг болон төмрийн агууламж өндөртэй тул үсний эрүүл мэндэд нэн тустай.  

2. Хуйхандаа тосон эмчилгээ хийгээрэй Ямар ч төрлийн үсний маскыг түрхэж иллэг хийх нь таны үсэнд хоол хүнсний хэрэглээндээ анхаарал хандуулахтай ижил хэмжээний үр дүнг авчрах болно. Энэ нь таны хуйхыг амрааж, үс ургалтыг дэмждэг ажээ.

Розмарин тос: Энэ тос нь үс уналтыг зогсоож, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй. Та энэхүү тосноос долоо хоногт цөөн тоогоор багахан иллэг хийж хэвшээрэй.

Шимтэглээ цэцгийн тос: Үсний ургалтыг маш сайн дэмждэг гэдгээрээ алдартай энэхүү тосыг та ямар нэгэн шингэн тостой хольж маск болгон хэрэглэх боломжтой.

Алое: Алое вера таны үсийг нөхөн төлжүүлээд зогсохгүй хагны эсрэг үйлчилгээтэй. Мөн хуйх маажих зэргээс үүдэлтэй шархыг ч хурдан хугацаанд эдгээдэг ажээ.  

3. Сонгины шүүс хэрэглэх Үнэр нь таагүй мэдрэмж төрүүлдэг хэдий ч сонгинын шүүс нь үсний уутанд тэжээл өгч, халзралтын эсрэг маш үр дүнтэй тэмцэгч болдог ажээ. Та сонгиноо нухаж зуурмаг болгох эсвэл шахаж шүүсийг нь гаргаад хуйхандаа түрхэж хэрэглээрэй.  

4. Ногоон цайны ач тус  Ногоон цай бол хүний биед маш олон төрлийн эерэг нөлөө үзүүлж байдаг нь нууц биш. Таны үсэнд ч мөн адил эерэгээр нөлөөлөх бөгөөд D амин дэм, омега-3, омега-6 зэрэг үсэнд нэн чухал тэжээлүүдийг өөртөө агуулдаг тул таны үсний ургалтыг маш сайн дэмждэг ажээ. Энэ аргыг хэрэглэсэн хүмүүсийн 80 гаруй хувь нь маш сайн үр дүн гарсан гэдгийг батлан өгүүлсэн байдаг.  

5. D амин дэмийн түвшинг тодорхойл D амин дэм дутагдсан үед үс уналт ихэсдэг гэдэг нь нотлогдсон билээ. Иймээс хэрэв таны үс их хэмжээгээр унаж буй бол эмчид хандаж, D амин дэмийн түвшингөө тодорхойлуулаарай. Мөн эмчийн жороор уг амин дэмийг хэрэглэх эсвэл наранд өөрийгөө шарж хэрэгцээт D амин дэмийг авах боломжтой.  

6. Үсээ нойтон байхад нь бүү самнаарай. Үсээ угаасны дараа самнаж хэлбэрт оруулах нь таны үсийг тодорхой хэмжээгээр гэмтээж байдаг ажээ. Хэрэв та үсээ нойтон байхад нь самнадаг бол үс уналт болон халзралтад ч хүргэж болзошгүй гэнэ. Иймээс үсээ хатсаны дараагаар самнаж хэвшээрэй.  

7. Хулууны үрийн тос хэрэглээрэй. Үс нь халзарч буй хүмүүсийн дунд явуулсан нэгэн судалгаагаар хулууны үрийн тос хэрэглэх нь үр ургалтанд маш сайн үр дүнтэй гэдгийг олж тогтоожээ. Иймээс хулууны үрийн тосны хэрэглээгээ нэмэгдүүлээрэй.  

8. Чихэр өвстэй шампунь хэрэглэж хэвшээрэй. Чихэр өвс нь үсний уг хэсэгт тэжээл өгч, үсийг бэхжүүлж, ургалтыг дэмждэг ажээ. Тиймээс чихэр өвс агуулсан шампунь хэрэглэх нь зүйтэй.  

9. Цагаан гаа хэрэглэх Судалгаагаар цагаан гаа нь үсний ургалтыг дэмжиж, хуйхыг мөөгөнцөр болон бусад бичил нянгуудаас хамгаалах үйлчилгээтэйг тогтоожээ. Та цагаан гааны жүүс хийж уух эсвэл няцалж наргил модны жимсний тос, арганы тос зэрэгтэй хольж маск болгон тавих зэргээр хэрэглэх боломжтой. Ингэхдээ бэлдсэн зуурмагаа үсний хуйханд түрхээд, 30 минутын дараа усаар зайлж угаана.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?