ЭВЕРТОН- ЛИВЕРПУЛЬ ИЙН ХЭН НЬ ХОЖИХ ВЭ?

2020-10-18  

  Эвертон анх удаа Премьер Лигийн дараалсан дөрвөн хожлоор эхлүүлсэн. Үүнээс сайн гарааг түүхэндээ үзээгүй Эвертон баг энэ эрч хүчээ хадгалахыг хичээнэ. Энэ удаад тэд Гоодисон цэнгэлдэх хүрээлэндээ Ливерпуль гэх том "загасыг " торондоо оруулахыг хичээнэ. Тэд Колумб тоглогч Родригезийг энэ зун авсан багийн довтолгоог сайжруулсан. Харин Ливерпуль баг өмнөх 7:2 -оор хожигдсон цохилтоос хараахан гарч амжаагүй. Гэхдээ ковидоос хэдэн тоглолт өнжсөн Саде Мане нь талбайдаа эргэн ирсэн нь Ливерпуль багт хүч нэмэх нь тодорхой.

Анчелотти бол Аваргуудын цомыг хамгийн олон удаа өргөсөн дасгалжуулагчийн нэг.
 
 
 
- Би Роналдо, Ибрагимович гээд олон од тоглогчдыг дасгалжуулсан. Гэхдээ тэд чинь талбай дээр л тоглогч болохоос бусад үед бусадтай адил жирийн нэг хүмүүс. Тиймээс би тэдэнтэй жирийн нэг хүмүүсийн адил л харьцдаг. Өөрөөр хэлбэл би хөлбөмбөгчдийг биш, хүнийг дасгалжуулдаг. Энэ удаа ч Колумб тоглогч Родригезтой ажиллах хувь оногдсон. Ийм л хүмүүс амжилтыг дагуулдаг гэж Анчелотти дурдлаа.
 
 
Ц.ЭНХБАТ
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?