МАНЧЕСТЕР СИТИ СҮҮЛИЙН 6 ТОГЛОЛТОНД АРСЕНАЛЫГ ХОЖСОН

2020-10-18  

  Манчестер Сити баг энэ улирлын гараагаа тун тааруухан эхлүүлсэн. Дөнгөж нэг хожилтой. 3-р тойргийн тоглолтонд Лэйстэрсити багт талбай дээрээ 5:2-оор хожигдсон нь багийн уур амьсгалд хортойгоор нөлөөлсөн. Энэ байдлаа нэн даруй засах хүндхэн даалгавар Пеп Гвардиоллад оногдсон. Хэрэв тэр өнөө орой Арсеналаас 3 оноо салгаж чадахгүй бол лидерүүдээс хоцорно. Цаашид энэ байдал даамжирвал Аваргын төлөө марафоноос ч мултрах аюул тэднийг тосож буй. Арсеналын хувьд гараагаа муугүй эхлүүлсэн.

  Одоогоор тэд хүснэгтийн 4-д эрэмбэлэгдэж буй. Энэ удаадаа гарааны 11 тоглогчид Күн Агуэрог оруулсан нь довтолгоогоо ширүүсгэх төлөвлөгөөний илрэл юм гэж мэргэжилтнүүд үнэлж байна. Ямар ч гэсэн өмнөх 6 тоглолтонд Арсеналыг дараалан хожсон Манчестер Ситид Арсеналыг заавал хожих хүндхэн даалгавар ногдлоо. Хожигдсон тохиолдолд Пеп Гвардиоллагийн өнөөгийн нэр хүнд шалдаа буух болно гэж Английн хэвлэлд бичиж эхэлжээ.

  Гвардиолла, Артета нар. Нэгэн цагт Артета нь Манчестер Сити багт, Гвардиоллагийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байсан үе бий. Тэд гар нийлж байсан. Баг нь ч амжилт үзүүлж, Английн Премьер Лигт дараалан түрүүлсэн. Артетаг Арсенал руу дасгалжуулагчаар явах болоход нь Гвардиолла дэмжээгүй. Өнөө орой тэд бие биенийхээ өөдөөс " тулна". Артета бол Сити багийг, түүний тактикийг дэндүү сайн мэдэх нь Гвардиоллад хүнд тусах магадлалтай. Артетагийн хувьд ч Арсеналын ялагдлын цувралыг таслан зогсооно гэдэг нэр төрийн хэрэг байх болно. Өнөө орой Sps-ээр энэ багуудын тоглолтыг үзэцгээе.

 

Д.БАТЖАРГАЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?