ИХ МАСТЕР ЭНХТУУЛ “ШАНХАЙ ШАТРЫН АКАДЕМИ”-Д АЖИЛЛАЖ БАЙНА

2020-10-18  

  2020 оны 9-р сараас эхлэн БНХАУ-ын Шанхай хотын 2800 гаруй сурагчидтай Шатрын академид ахлах түвшиний дасгалжуулагчаар Энхтуул дасгалжуулагч ажиллаж эхэлсэн сайхан мэдээг дуулгая. Энэ академид ажиллахад олон шалгууртай. Энэ бүх шалгуурт нь Энхтуул их мастер тэнцэж чаджээ.

- Өмнө нь, 2015 онд Энхтуул Их АНЭУ урьж ажиллуулж байсан ч нөлөөлсөн байх гэж Энхтуул Control.mn -д тодотголоо.

- Анх 9 настайдаа шатар сонирхох хэмжээнд клубээр сурч улмаар 10 настайгаасаа шатрын спортоор тогтмол хичээллэсэн. 16 жилийн хугацаанд “Их мастер” цолонд хүрч, гадаад, дотоодын олон тэмцээнд “их мастерын хэмжээнд” амжилттай оролцсон байна. Өнөөдрөөс эхлэн идэвхитэй тоглогчийн замналыг орхиж, хойч үеэ бэлтгэх, ирээдүйн шатрын хөгжилд хөрөнгө оруулах, дэлхийн түвшинд өрсөлдөх бодлогыг мэргэшүүлэх зорилго өвөртлөн дасгалжуулагчийн замналыг сонголоо.

  Шатарчин хүний хувьд, 70 гаруй орныг зорьж, улсынхаа далбаан дор, улсынхаа нэрийн өмнөөс тэмцээнд оролцож байсны хувьд тамирчны жаргал зовлонг мэднэ. Спортод санхүүгийн хараат бус байдал нөлөөлдөг. Авьяастай олон сайн шатарчид тэмцээн уралдаанд орж чадалгүй үлдэж хоцрохын зовлон гунигийг хамтдаа мэдэрсэн. Манай улсын өсвөрийн шатарчид сүүлийн жилүүдэд маш өндөр амжилт үзүүлж байгаа нь тэдгээр хүүхдүүдийн эцэг, эхийн " бор зүрхний " дэмжлэгийн үр өгөөж юм. Өнөөдрийн Монголын шилдэг шатарчдын ихэнхийнх нь амжилт нь тэдгээр өсвөрийн шатарчдын эцэг, эхчүүдийн "хөрөнгө оруулалт"-анд түшиглэж тулгуурладаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Миний бодлоор, шатраар өндөр хөгжсөн улс орны туршлага, стратегийн гол бодлогоос суралцаж, нийтийнхээ болон ирээдүйн шатрын тууштай хөгжлийн төлөө хамтарч ажиллах зангилаа шаардлагатай байгаа гэж би хувьдаа харж байна.

  Ар гэр, ахуй амьдралдаа санаа зовохгүй байх нь сайн шатарчин болох суурь дэвсгэр болно. Өсвөрийн шатарчид нь эцэг, эхийн боломжоос хамаарахгүй тэмцээнд оролцдог “зөв” тогтолцоог бий болгохын төлөө “тогоон дотроо чанагдсан” залуу хүний хувьд бие сэтгэлээ зориулан дээрхийг бүтээх “гүүр” нь болохын төлөө БНХАУ-д ажиллах замыг хэсэгтээ сонголоо гэж их мастер, Дэлхийн Шатрын Холбооны дасгалжуулагч Энхтуул хэлснийг Control.mn уншигчдадаа хүргэлээ.

 

Энхтуул Их мастер
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?