Одоо л нэг тоглож эхэллээ. Үр дүн нь сайн. Гоолыг ч нэг орууллаа даа. Хөвгүүд минь юу чаддагаа харуулсан тоглолт боллоо. Зангидсан гар шиг байж чадлаа. Долоо хоногийн өмнө хийсэн өөрчлөлт үр дүнгээ өглөө. Матис, Эрик, Павел Погба, Масон Грийнвууд, Антонио Марсиал нарыг суулгаж, тэдний оронд Виктор Линделоф, Скот, Фред, Жеймс, Хуан Мата нарыг гаргасан нь онолоо. Бидний хувьд дөнгөж л Премьер Лиг эхэлж байна даа гэж МЮ багийн дасгалжуулагч Солкжайер дүгнэлээ.
Д.БАТЖАРГАЛ