Нэрд гарч буй жүжигчин эмэгтэйг Олимпийн хорооны даргаар саяхан сонгогдсон Олимпийн аварга Түвшинбаяр хүчиндсэн гэх мэдээлэл мэр сэр сошиалаар явж байна. Ороод үзэхээр мэдээлэл нь устгагдсан маягтай байгаа нь олны анхаарлыг татлаа. Энэ талаар " Олимп" Ото-той Control.mn холбогдож лавлалаа.
- Энэ бол ор үндэсгүй мэдээлэл. Нэр бүхий сайтад ийм гүтгэлгийн мэдээлэл гарсан байсан. Аваргын нэр төрд бүдүүлгээр халдаж, гутаан доромжилж байна. Түвшинбаяр аварга бол хэзээ ч ийм зүйл хийхгүй. Бүр сэдэх ч үгүй. Түүний зан чанарт нийцэхгүй. Шийтгэгдсэн, хоригдсон гэдэг бол бүр ташаа мэдээлэл гэж Отгонцагаан манай сурвалжлагчийн асуултад хариуллаа.