ОУ-Н ЗАЛУУЧУУДЫН НОГООН НААДАМД НҮБ ХАМТРАН АЖИЛЛАНА

2020-10-28  

Монгол Улс түүхнээ анх удаагаа үндсэн 20 төрөл, үзүүлэх 3 төрлөөр “Олон улсын залуучуудын наадам”-ыг ирэх оны 9 дүгээр сарын 09-17-ны өдрүүдэд эх нутагтаа зохион байгуулна. Уг наадам нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг хойч үедээ спортоор дамжуулан хүүхэд залууст таниулах улмаар хүнлэг, энэрэнгүй, эрүүл чийрэг дэлхийн иргэнийг бэлтгэх зорилготой. Уг наадамд ТХЗ-ыг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн орнууд болон ОУОХ-ны Үндэсний Олимпийн хороодууд нээлттэй оролцоно. Олон улсын спортын наадмыг зохион байгуулснаар манай улсын хувьд нэн тэргүүнд тулгамдаж буй цөлжилт, байгаль орчны бохирдлыг бууруулахад залуусын анхаарлыг хандуулах, спортоор дамжуулан хойч үеэ хорт зуршлаас ангид байлгахад дэмжлэг үзүүлэх, спортын салбарын бүтээн байгуулалт, түүний үр ашигтай хэрэглээг бий болгох зэрэг олон талын ач холбогдолтой юм. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын суурин зохицуулагч Ноён Тапан Мишра Олон улсын залуучуудын ногоон наадмын гүйцэтгэх хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр мөн гүйцэтгэх хорооны гишүүдэд тусгайлан зориулсан “Спорт ба Тогтвортой хөгжлийн зорилго 2030” сургалтыг зохион байгуулсан бөгөөд ТХЗ-ыг Ногоон наадмын зохион байгуулалтад илүү үр дүнтэйгээр тусган хэрэгжүүлэх, хоёр талын цаашдын хамтын ажиллагааг улам бататгах зорилготой юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?