БИЕИЙН ЖИНГИЙН ИЛҮҮДЭЛТЭЙ БОЛ ЗҮРХНИЙ ШИГДЭЭС БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

2020-10-28  

Хүмүүс “Зүрхээр өвдлөө. Энэ аюултай юу” гэж их асуудаг. Сүүлийн үед зүрхний шигдээсээр нас барсан тохиолдол олширч, энэ өвчнөөр шаналж буй хүмүүсийн нас залуужсан  тухай ярих болсон. Тиймээс зүрхний шигдээс өвчний талаар тодруулж, зөвлөгөө авахаар Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн эрхлэгч Ч.Гэрэлтуяатай ярилцлаа.

Зүрхний шигдээс гэж юу вэ?

Зүрхний шигдээс гэдэг нь энгийнээр хэлбэл зүрхийг тэжээдэг судас нь бөглөрч зүрхийг тэжээдэг цусан хангамж дутагдсанаас үүсэж зүрх гэмтэж үхжилийн голомт үүсэж байна гэсэн үг. Үүнийг үүсгэдэг гол шалгаан нь судас хатуурах өвчин юм. Цөөн тохиолдолд цус багадалт архаг суурь эмгэгийн үндсэн дээр зүрхний шигдээс үүсэх боломжтой байдаг. Гэхдээ судас хатуурал үүсгэдэг тамхи, жингийн илүүдэл нь судасны ханыг хатууруулж зузаан болгосноор судасны хананд өөхөн товруу үүсэж судасны хөндийг нарийсгаж өгдөг.

Ямар шалтгааны улмаас зүрх өвчилж байна вэ?

Зүрхний шигдээс болж байна гэдэг нь аминд халтай эрсдэлүүд бий болчихсон байна гэсэн үг юм. Үүнд хүргэдэг эрсдэлт хүчин зүйлс нь биеийн жингийн илүүдэл, хөдөлгөөний хомсдол, даралт ихсэлт болон өөх тосны солилцооны алдагдал болон чихрийн шижин өвчнүүд байдаг. Эдгээр хүчин зүйлс нь урьдчилан эрт оношилж хянах боломжтой зүйлүүд юм. Эрсдэлт хүчин зүйлсийг хянаагүйгээс болж зүрхний шигдээсээр хүндэрч ирдэг.

Ямар хүмүүс зүрхний шигдээсийн эрсдэлд орж байна вэ?

Зүрхний шигдээс болон зүрхний шимийн өвчнөөр өвчлөгчдийн нас 55-60 байдаг байсан бол сүүлийн жилүүдэд 30,40 насныхан зүрхний шигдээсээр хүндэрч ирэх болсон. Магадгүй амьдралын хэв маяг, даралт ихсэлт болон чихрийн шижин өвчнөөр эрт өвчилж байгаатай холбоотой зүрх судасны өвчлөлүүд нас залуужиж байгаа гэж үзэж байна.

Зүрхний шигдээс болж буй гол шалтгаан нь юу вэ?

Ажиглаж үзэхэд 20,30 жилийн өмнө иргэдийн хэрэглэж байсан хоол унд, агаар, амьдарч байсан орчин нь одоогийнхтой харьцуулахад өөр байсан. Орчны өөрчлөлт мөн өвчлөлд нөлөөлж байна. Агаарын бохирдол зүрх судасны өвчлөлд нөлөөлж байна гэсэн судалгаанууд хийгдэж байна. Үүнээс гадна хэрэглэж байгаа зүйлс болон хоол хүнс өөрчлөгдөж байгаа нь жингийн илүүдэл , даралт ихсэлт, чихрийн шижин, өөх тосны солилцооны алдагдал,  бодисын солилцооны хямралуудаар өвчлөгчдийн нас мөн залуужиж байгаа юм. Хөдөлгөөний дутагдал нь  бодисын солилцооны алдагдал болон жингийн илүүдэл үүсдэг. Үүнийг мөн зүрх судасны бие даасан эрсдэлт хүчин зүйл гэж болно.

Зүрхний шигдээсийн үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Зүрхний шигдээс өвчин нь  урд дурдсан хүмүүст ихэвчлэн илэрдэг. Цээжний өвдөлтөөс эхэлж шинж тэмдэг нь илэрдэг. Таван минутаас дээш үргэлжилсэн, өвдөлт намдаах эмэнд дарагдахгүй байгаа бол яаралтай  ойр байгаа хүндээ мэдэгдэж түргэн тусламж дуудах ёстой. Үүнээс өмнө эрсдэлт хүчин зүйлсээ тогтмол хянаж байх ёстой.

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр зүрхний үйл ажиллагаа сайжрах уу?

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр бодисын солилцоог идэвхжүүлнэ, жин хасна, өөх тосны муу холестриныг бууруулах сайн талтай, жингээ хянана. Идэвхтэй хөдөлгөөн хүний стресс бусад ачааллыг даах чадварыг нэмэгдүүлдэг. Ингэснээр зүрх судасны эрсдэлийг бууруулдаг.

Зүрхний шигдээс үхэлд хүргэж буй гол шалгаан нь юу вэ?

Зүрхний шигдээсийн тодорхой хувь нь тухайн цаг хугацаандаа гэртээ өөд болох тохиолдол байдаг. Үүний гол шалтгаан нь аминд халтай хэм алдагдах зүрх зогссонтой холбоотой байдаг. Хурдан хугацаанд эмнэлэгт хандах юм бол амь нас , хөдөлмөрийн чадвараа алдах, архаг зүрхний өвчтэй болохоос сэргийлэх боломжтой байдаг. Тодорхой тусламж үйлчилгээг яаралтай авч чадах юм бол.

Зүрхээ өвчлүүлэхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?

Иргэд өвчилсөн хойноо биш урьдчилсан сэргийлэх мэдлэгээ нэмэх шаардлагатай байна. Хэдхэн зарчим байдаг. Жингийн илүүдлээ хянах, өөрийн даралтаа мэддэг байх ёстой, ямар үед даралт ихэссэн гэж үзэх вэ гэдгийг мэдэж 20 наснаасаа эхэлж даралтаа хэмжиж байх ёстой. Мөн гэр бүлд нь зүрх судасны өвчлөлөөр эрт нас барсан, өвчилсөн хүн байдаг эсэхийг эрт мэдэж авч шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Өөх тосны үзүүлэлт хэвийн бол хоёр жилд нэг шаардлагатай гэж үзвэл жилдээ нэг үзүүлэх шаардлагатай. Сахар ихэсдэг үү? Гэдгээ мэдэх шаардлагатай. Энэ бүгдийг мэдсэнээр зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх боломжтой.

ВИДЕО ҮЗЭХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?