- Социалист системийн үед бүсээс болон хотоос шалгарсан шилдэг тамирчид л Улсын АШТ-д оролцох эрхийг авдаг байсан уламжлалыг энэ жилээс сэргээж буй. Энэ жилийн УАШТ-д хотоос нийтдээ хотоос 23, бүсээс 9 тамирчин буюу шилдэг 32 теннисчин л хүч үзнэ гэж Монголын ШТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах Control.mn -ийн сурвалжлагчийн асуултад хариуллаа. - Хотын АШТ маргааш багийн тоглолтоор "Оч " клубт эхэлнэ. Баг , нэгбүрчилсэн төрлөөр явагдана. Ням гарагт нэгбүрчилсэн төрлийн финалын тоглолт болно. Монголын өнөө цагийн бүх аваргууд оролцоно. Хотын аварга бол Улсын аварга өмнөх хамгийн том сорилт. Ирэх сард УАШТ болно гэж Галбадрах нэмж хэллээ.
Хотын аварга энэ хэдээс төрнө. Хамгийн олон хотын аварга болсон теннисчин бол улсын хошой аварга Баярмагнай.
Э.ОТГОО