ХОТЫН АШТ-Д БИЛЭГТ АВАРГАЛЖ, ЛХАГВАСҮРЭН УДААЛАВ

2020-11-02  

 2020 оны Улсын АШТ 11-р сарын 3 дугаар долоо хоногт болно. Улсын АШТ-д оролцох теннисчдийг шигших, Нийслэлийн аваргыг тодруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд ширээний теннисний "Оч" төв клубт болж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдэд улсын хошой аварга Б.Билэгт түрүүлж, улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн удаалж, хүрэл медалийг спортын мастер Тэмүүлэн хүртлээ. Эмэгтэйчүүдэд спортын мастер, улсын аварга хошой мөнгөн медальт Должинзуу түрүүлж, улсын АШТ-ний мөнгө, хүрэл медальт Ундрам удаалж, спортын дэд мастер Ариунтуяа гуравдугаар байранд орлоо. - Тэмцээн тун өрсөлдөөнтэй боллоо. Бэгз ( улсын 4 удаагийн аварга) бид хоёр сүүлийн 10 жилд анх удаагаа багаар ч, нэгбүрчилсэн төрлөөс медальгүй хоцорлоо. Сүүлийн 32 тамирчин бүгд л тун хатуу учраа болжээ. Энэ бол теннис хөгжиж, урагшилж буйн тод жишээ. Миний хувьд улсад хоёр, хотод олон удаа түрүүлэхдээ ийм ширүүн өрсөлдөөнтэй тэмцээнийг үзсэнгүй гэж улсын хошой аварга Б.Баярмагнай Control.mn-ийн сурвалжлагчид тэмцээнийг тодотгохдоо хэллээ. -Нийслэлээс шалгарсан 23 шилдэг теннисчин, бүсээс шалгарах 9 тамирчинтай нийлж энэ сарын сүүлээр 2020 оны улсын аваргаа шалгаруулах болно. Тэмцээн тун чанартай, мөн өрсөлдөөнтэй болно гэж МТШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга С. Галбадрах онцоллоо. Энэ тэмцээний шигшээ тоглолтыг control tv-ээр хүлээн авч үзээрэй.

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?