Э.ОЮУНБОЛДЫН АВАРГА ЦОЛЫГ ХУРААН, БАРИЛДАХ ЭРХИЙГ ҮЛДЭЭВ

2020-11-02  

Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал Дээд шүүхэд өнөөдөр болж, дараах шийдвэрийг гаргажээ. Э.Оюунболдын аварга цолыг хурааж түүнд унасан бөхчүүдэд Улсын цол чимэг олгохоор Дээд шүүхээс шийдвэрлэсэн байна. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээс хасах саналыг Дээд шүүхээс хүчингүй болголоо.

Эргэн сануулахад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг хэвээр үлдээж, хоёр дахь заалт болох “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” (2021 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал) гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн билээ.

 

Ардын хувьсгалын 98 жилийн ой буюу өнгөрсөн жилийн наадмын бөхийн барилдаанд аваргалсан Э.Оюунболдыг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн нь БНСУ-ын лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул Баяр наадам зохион байгуулах хорооноос хуульд заасан эрхийнхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргасан юм. Уг тогтоолд, “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулахын зэрэгцээ олгосон Монгол Улсын аварга цолыг нь хураах санал” гаргаж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Гэвч Э.Оюунболд сэргээшийн шинжилгээнд явуулсан шээс солигдсон гэх гомдол шүүхэд гаргаад байсан юм.

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?