CHAMPIONS КЛУБИЙНХАН АНХНЫ МЕДАЛИА АВЛАА

2020-11-02  

Нийслэл хотын аварга шалгаруулах тэмцээнд дүүрэг, клубийн төлөөлөл оролцсоноос Champions клуб анхны нэр хүндтэй медалийг зүүлээ. Улсын 10 удаагийн аварга Баттүшиг, улсын аварга Бадамцоо нарын аваргууд залуу тамирчидтай Champions клубийн нэрийн өмнөөс тоглож багаараа хүрэл медаль хүртлээ.

Champions клубын тамирчид

  Багийн төрөлд улсын аварга Болор-Эрдэнэ, спортын мастер Ундрам, дэд мастер Мөнхнарангийн баг түрүүлж, улсын аварга Балжинням, Должинзуу, Индра нарын баг удааллаа.

  Хотын аваргад бэлтгэл тааруухан оролцлоо. Багаараа хүрэл медаль хүртлээ. Нэгбүрчилсэн төрөлд сүүлийн арван жилд анх удаа медальгүй хоцорлоо. Гэхдээ дээгүүр тоглох зорилго тавиагүй. Бэлтгэл ч хангалттай биш байсан. Тиймээс эхний 23 -д шалгарч, удахгүй сарын дараа болох УАШТ-нд оролцох эрхээ л авах байсан юм. Түүнийгээ л биелүүллээ гэж Champions клубын дасгалжуулагч багш, ОУХМ, улсын арван удаагийн аварга Баттүшиг онцоллоо.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
O:Hunii ner bicheerei Batkhishig 2020-11-24
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?