Тэр сүүлийн долоо хоногоос бэлтгэл нь жигдэрч буй. Бэлтгэлээс гадна олон шинэ зүйлд дасах шаардлагатай болж буй тул бүх талын дэмжлэгийг үзүүлж байгаа. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө зарчмыг бид баримталж буй. Тэр формондоо удахгүй орно. Эхний гоолыг ч орууллаа. Маш чухал ялалтыг багтаа авчирлаа. Бэйл одоохондоо 90 минут тоглох боломжгүй байгаа.
Тиймээс хэрэгцээтэй үед нь түүнийг богино хугацаагаар талбайд гаргаж буй. Тэр удахгүй Болгарын шигшээгийн эсрэг тоглох болно. Энэ бол аргагүй зүйл. Бидний зүгээс Бэйлийг Европа Лигийн тоглолтод түлхүү гаргахаар төлөвлөсөн гэж Жозе Моурино Ску спортод ярилцлага өгсөн байна.