ОЮУНБОЛД АВАРГА ЦОЛОО АЛДСАН Ч БАС АЗТАЙ

2020-11-04  

  Тэр барилдах эрхээ хасуулалгүй үлдлээ. Түүнээс илүү аятайхан шийтгэл гэж үгүй. Тэрбээр ирэх жил тохиох Улс хувьсгалын 100 жилийн ойгоор зодоглоно. Хор шарандаа түрүүлж чадах аваас даян аваргын цолонд хүрэх боломжтой. Ирэх жилийн наадмаар түүний гол өрсөлдөгч аварга Батсуурь барилдахгүй нь түүнд таатай боломж бий болгож буй. Одоо тэр бэлтгэлээ базаах л үлдсэн. Түүнд ялагдсан бөхчүүдийн цолыг ахиулах нь ойлгомжтой болж байна.

  Э.Оюунболдод тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа УЛСЫН НАЧИН, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Цэдэнсодном УЛСЫН ХАРЦАГА, долоогийн даваанд өвдөг шороодсон улсын начин Д.Анар УЛСЫН ЗААН болж, цол ахих бол наймын даваанд өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, үзүүрт үлдсэн аварга Н.Батсуурь ДАЯН АВАРГА цол хүртэх болж байна. Ингэснээр Мустафа хоёр дахь удаагаа начин цолны болзлыг хангаж байна.

 

 

Д.БАТЖАРГАЛ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?