ТОМАС ТУЧЕЛЬ АЖЛАА ӨГӨХ НЬ ОЙРТЛОО

2020-11-05  

Парис Сан Жермен гурван тойргийн дараа ганцхан хожилтой хэсэгтээ гуравдугаарт бичигдэв. Мбаппе, Неймар нар бэртэлтэй учир довтолгоо нь иргүй хутга мэт мохсон. Хэнийгээ довтолгоонд гаргахаа тэр мэдэхээ больсон. Хэсэгт гуравхан тоглолт үлдсэн. Бүх тоглолтоо хожиж байж л хэсгээсээ хоёроор гарна. Чадахгүй бол дасгалжуулагч Томас Тучельд ажлаа өгөхөөс өөр зам үлдэхгүй. Багийн удирдлагууд нь түүнд сэтгэл ханамж дундуур байгаагаа илэрхийлсэн. Парис Сан Жермен баг нь Неймар, Мбаппе гэсэн хоёр супер одод тулгуурласан тоглолттой. Гэтэл энэ хоёр нь гэмтэл авч, тоглолтыг орхисноос Парис Сан Жермен сүйрч эхэлсэн. Багийн удирдлага нь энэ буруу тактикийг хурцаар шүүмжилж байна. Лейпциг багт хожигдсон нь ч Томас Тучелийн байр суурийг улам ганхууллаа.
 
 
Д.БАТЖАРГАЛ
 
 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?