БАТСУУРЬ АВАРГА, АРСЛАН ПҮРЭВДАГВА НАР 100 ЖИЛИЙН ОЙГООР ЗОДОГЛОНО

2020-11-06  

 Допинг хэрэглэж, улсын наадмыг будлиантуулсан улсын аварга Батсуурь, улсын арслан Пүрэвдагва нарын бөхчүүд ирэх 100 жилийн ойн баяр наадамд зодоглох шийдвэрийг Улсын наадмын үндэсний бөхийн салбар хорооноос гаргасныг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ эсэргүүцлээ. Допинг хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг 11 ( арван нэгэн) сарын хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан нь ШИЙТГЭЛ биш ӨӨГШҮҮЛЭЛ гэж бөхчүүдийн дийлэнх нь үзэж байгааг Бөхийн Холбоо дэмжлээ. Тиймээс мянга мянган залуу бөхчүүд, ид барилдаж буй зуу зуун бөхчүүдийн нэрийн өмнөөс Монголын Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч, улсын харцага Магалжав уг шийдвэрийг эргэн харахыг шаардсан албан тоотыг Улсын наадмын комиссын дарга, Шадар сайд Содбаатарт хандан илгээлээ. Түүнд: - Үндэсний бөхийн салбар хорооны 2020 оны аравдугаар сарын 22-ны өдрийн хурлаар, гишүүдийн олонхийн саналаар гаргасан допингийн хариуцлагын шийдвэр нь монгол бөхийн хөгжил, мөн удмын санд ихээхэн хор хөнөөл бий болгох, бөхийн дэвжээ, допингийн хор хөнөөлд мансуурагчдын тоглоом, хэн илүү хүчтэй, хортойг хэрэглэх вэ гэсэн уралдааны эхлэлийг тавьсан алдаатай шийдвэр боллоо. Иймд Үндэсний бөхийн салбар комиссын гаргасан алдаатай шийдвэрийг залруулж, Монгол бөхөөс шудрага бус өрсөлдөөн, допингийн хор хөнөөлийг арилгахаар хичээн зүтгэж, тэмцэж байгаа олон зуун залуучуудын итгэлийг алдахгүй байж шудрага шийдвэр гаргахыг хүсье гэж шаардсан байна.

- Бөх, спортод улс төр шургалж байна. Спорт бол шударга өрсөлдөөн. Тэгвэл шударга өрсөлдөөнийг Монголын төр уландаа гишгэж байна. Төрийг бохирдуулж ханахгүй, Монгол бөхийг ч бохирдуулж байна гэж бөхчүүд үзэж байгааг Магалжав дэмжлээ.

 

Д.МАГАЛЖАВ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?