КОВИДООС ХАМГААЛАХ ТАВАН АЛТАН ДҮРЭМ

2020-11-12  
ДҮРЭМ НЭГ:
Цаашдын тархалтын хувь заяа нь эхний 72 цаг бус эхний 7 хоногт хөл хориог хэр сайн биелүүлснээс хамаардаг. Үүнээс ч удаж болно. Гэхдээ тархалтын хүрээг бүрэн хумьтал буюу ядаж эхний долоо хоногт олны хөлөөс хол бай. Энэ бол нэгдүгээр буюу, гол дүрэм.
 
ДҮРЭМ ХОЁР: 
Ажлын байр, хоолны газар, дэлгүүр хоршоо, хаана ч явсан бусдаас 1.5 метрийн зай барь. Зай барих боломжгүй бол, тухайлбал нийтийн автобусанд бүү ор. Энэ бол хоёрдугаар дүрэм. Олны дунд орохдоо биеэ зөв авч явах дүрэм.
 
ДҮРЭМ ГУРАВ: 
“ЯАВ Л ГЭЖ" боддог хайнга бодлоо орхи. Хамгаас хянуур байх цаг. Хайнга, үл тоомсорлосон зан нь Ковидоос Таныг хамгаалах биш, харин хор хүргэнэ. хамгийн том алдаа болдог. Энэ бол гуравдугаар дүрэм. Алдаа гаргахаас сэргийлэхэд тусална.
 
ДҮРЭМ ДӨРӨВ:
Ямагт маск зүү. Маск зүүгээгүй хүнд бүү ойрт. 
 
ДҮРЭМ ТАВ: 
Гадуур явж байхдаа гараа нүүрэндээ хүргэхгүй байх. Гаднаас орж ирэнгүүт гараа савандаж, сайтар угаа. Ковидтой хамт амьдарч сурч байна. Энэ бол ковидоос салах арга. Энэ зургаан дүрмийг Та ягштал мөрдөж чадвал өөрийгөө болон ойр дотныхоо хүмүүсийг Ковидоос хамгаалж чадна. Эцэст нь дахин хэлье: Автобус гэх мэт зай барих боломжгүй олноороо чихэлддэг битүү газруудыг өвчний голомт гэж үздэг. Тиймээс тийм голомт руу аль болох зүглэхгүй байх биш , огт бүү зүглэ гэж зөвлөе. Ойр зуур бол алхах нь өлзийтэй.
 
HiDOCTOR.mn зөвлөлөө.
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?